Шотланд улсад шинжээчдийн дүгнэж буйгаар дэлхий дээрх вискиний бүрэн төгс цуглуулгыг дуудлага худалдаанд оруулахаар бэлтгэж байна. Эл ховор цуглуулга 7-8 сая фунт буюу 10.5 сая ам.доллароор үнэлэгдэж байгаа юм.
Цуглуулгад 3900 лонх виски орсон бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулагч “Whisky Auctioneer” сэтгүүл түүхэн дэх хамгийн том дуудлага худалдаа гэж нэрлэж байна.
Цуглуулгад Шотландад үйлдвэрлэсэн “Macallan”, “Bowmore”, “Springbank”, “Dallas Dhu” зэрэг маш ховор төрлүүд оржээ. Хамгийн үнэтэйд 1926 онд “Macallan” үйлдвэрээс гарсан “Valerio Adami”, “Fine and Rare” зэрэг виски лонхны хамтаар тооцогдож байна.
Цуглуулгыг бизнесмен Ричард Гудингийн гэр бүл худалдаж байгаа бөгөөд Гудинг өөрөө 2014 онд нас барсан. Ричард Гудинг цуглуулгаа Колорадо дахь гэрийнхээ нэг өрөөнд хадгалдаг байжээ. Тэрбээр төгс цуглуулга бий болгохын тулд 20 жилийн турш хувийн онгоцоороо Шотландад очиж, ховор лонх виски хайдаг байсан аж. Тэрээр өөрөө Black Bowmore вискиг таашаадаг байжээ.
Цуглуулгыг 2020 оны хоёрдугаар сарын 7-17, дөрөвдүгээр сарын 10-20-нд дээрх сэтгүүлийн сайтаар дамжуулан худалдах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )