Ганц бие эмэгтэйчүүдээ нөхөртэй болгох гэж НЭМЭЛТ АМРАЛТ өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Хятадын Чжэцзян мужийн Ханчжоу хотын хоёр том компани эмэгтэй ажилчдадаа шинэ жилээр нэмэлт 7 хоногийн амралт өгөх болжээ.

Гэхдээ бүгдэд нь биш 30 нас хүрсэн ганц бие эмэгтэйчүүд л энэ амралтыг хүртэх "азтанууд" юм. Учир нь Хятадад 30 нас хүрсэн эмэгтэй хүний нөхөрт гарах боломж маш бага гэж үздэг гэнэ. Тэднийг шинэ жилийн нэмэлт амралтаараа хань ижлээ олж, залуустай танилцаг гэсэн өгөөмөр сэтгэлийн үүднээс ийм арга хэмжээ авсан байна. Тус компани өнгөрсөн жилийн Цагаан сараар ч ийм арга хэмжээ авч байлаа.



"Hangzhou Songcheng Performance", "Hangzhou Songcheng Tourism Management" компаниуд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн удирдлагууд энэ арга хэмжээг авснаар эмэгтэй ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилготой байна. Ажил дээрээ их цаг зарцуулдаг эмэгтэйд хүнтэй танилцах цаг гардаггүй. Тиймээс бүсгүйчүүдэд танилцах, болзох цаг гаргаж өгнө, хэрэв тэд хувийн амьдралдаа аз жаргалтай бол ажлын бүтээмж нь ч дээшилнэ гэж тооцсон байна.

Сүүлийн үед хятад эмэгтэйчүүд карьер их хөөдөг болсон тул нөхөрт маш орой гардаг, зарим нь бүр огт гэрлэдэггүй болжээ. 2018 онд Хятадад 200 сая ганцаардмал хүн байгаа гэсэн тоо баримт гарсан бөгөөд 2013 оноос эхлэн энэ оронд хуримын тоо багассаар байгаа.

"Hangzhou Songcheng Performance" компанийн менежер  Huang Lei-гийн хэлснээр эмэгтэй ажилчид нэмэлт амралтыг маш баяртайгаар хүлээн авсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.189.178) 2019 оны 12 сарын 12

2010 ond mongold

0  |  0
Заагч(64.119.16.215) 2019 оны 12 сарын 18

Новшийн хятад сөнөтүгэй.

0  |  3
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

1  |  0
G(103.212.118.236) 2019 оны 12 сарын 12

Teneg

0  |  0
Top