Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. Үндэсний чуулганд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан үг хэллээ.
Ж.Батзандан “Та бүхэнд энэ чухал ач холбогдолтой чуулганыг зохион байгуулж байгаа “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллага, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ болон чуулганд оролцож байгаа та бүхэнд халуун мэндийг дэвшүүлье. Хариуцлагатай уул уурхайн тухай олон жил ярилаа. Харамсалтай нь хариуцлагагүй уул уурхай хөгжиж байна. Миний бие нөхдийн хамт, УИХ-ын гишүүний хувьд Дорнодын тал нутгаас эхлээд Алтай таван богд хүртэл, Өмнийн говиос эхлээд Хөвсгөлийн тайга хүртэл олон газар явж хариуцлагагүй уул уурхай яаж бий болсныг нүдээрээ харж явна. Тамсагийн тал нутагт газрын тос олборлоод 20 гаруй жил болж байна. Яг газрын тос олборлож байгаа Халхгол, Матад гэдэг хоёр сумын иргэд хамгийн их ядууралтай, ажилгүйдэлтэй, хөгжилгүй хоёр сум болсон байна. Газрын тосны компанид нь шахаа хийдэг материал нийлүүлдэг хүмүүс нь Дорнодын удирдлагууд, Улаанбаатарын хэдэн дарга нар байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь ард иргэдийн амьдралыг дээшлүүлдэг, ажлын байр бий болгодог, орон нутгийг хөгжүүлдэг гэж ойлгодог. Гэтэл эсрэгээрээ байна.
Монгол Улс оршин тогтнохын эсрэг компаниуд Дорнодын талд үйл ажиллагаа явуулж байна. Эх орон ч бус, хариуцлагагүй уул уурхайн компаниудын лицензийг цуцлах ёстой гэдэгтэй санал нэг байна. Би Сүхбаатар аймгийн нутгаар орлоо. Сүхбаатар аймагт ашиглалтын 20 гаруй лиценз олгогдсон байна. Тэнд хариуцлагагүй уул уурхай хөгжсөн. Хэдхэн хүнийг баян тарган болгодог уул уурхайг хариуцлагагүй уул уурхай гэдэг юм. Сүхбаатар аймагт 20 гаруй хариуцлагагүй уул уурхай байна. Наашаа Дорноговь аймгийн Улаанбадрах дээр очлоо. Шар нунтаг нэрээр Улаанбадрахыг улаан шороо болгон, уул усыг нь там болгож, ард иргэдийнх нь амьдралыг үгүй хийсэн байна. Олон малчид нүдэндээ нулимстай уул уурхайн үйл ажиллагааны тухай ярьж байна. Уран олборлож уул усаа сүйтгэсэн жишээ нь Улаанбадрах сум болж байна. Дорноговь нь Өмнөговь аймгийн дараа орох хамгийн олон лицензтэй аймгаар тодорч байна. Бараг 300 гаруй лицензтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сум руу яваад очлоо. Нутгийн малчид чөдрийн хоёр морио услах усгүй болсон тухай ярьж байна. Ханбогдын удирдлагуудтай уулзлаа. Оюутолгойн захирлууд хоорондоо явуулж байсан мэйл, захидлыг бидэнд үзүүлсэн. Гүний усны хайгуул хийж байгаад хөрсний усыг нь гүн рүү алдлаа гэсэн мэйл бичсэн байна. Малчид, жирийн иргэд хөрсний усаа ууж амьдардаг. “Хөрсний усыг гүн рүү алдчихлаа. Дэлхий дээр үүнийг зогсоох технологи байхгүй одоо яана” гэж Оюутолгойн захирлуудын хоорондоо бичсэн захиа бидний гарт байна. Өмнийн говь усгүй болох нь. Оюутолгойн Говийг сүйрүүлж буй ганцхан жишээ. Малчид малын бэлчээргүй боллоо.
Өмнөговь аймгийн Цогтцэций рүү давхиад очлоо. Хамгийн их амьсгалын замын өвчтэй, тоосжилттой сумаар Цогтцэций шалгарч байна. Автозамын тээвэр дагасан гэмт хэрэг, байгаль орчны сүйрлээрээ Өмнөговь аймаг тэргүүлж байгаа. Та бид бүгдээрээ тэмцсэний хүчинд УИХ-ын дээрэмчин гишүүнээс Тост, Тосон бумбын нуруугаа хамгаалж авч чадсан.
Одоо Өмнөговийн иргэдтэй уулзахад Цагаан дэлийн боомтыг зогсоож өгөөч гэж гуйж байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо олон улсын түвшинд хөгжүүлж чадахгүй байж, дахин шинэ боомт байгуулахыг иргэд эсэргүүцэж байна. ШИНЭ нам Цагаан дэлийн боомт байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ та бүхэнд дуулгая.
Монголын нутаг, аймаг болгонд хариуцлагагүй уул уурхай бий болжээ.
Ховдын Хөшөөтийн уурхай гэж хариуцлагагүй уул уурхай бий. Хөшөөтийн уурхайн үр ашиг Ховдчуудад ямар ч хүртээлгүй байна. Авлигач, хулгайч нартай нийлсэн аймаг, сумын засаг дарга нартай хатуу тэмцэх ёстой. Монголын алтны хамгийн том Завхан аймгийн Баян айргийн уурхайд ямар ч хариуцлага алга. Маш олон амьтад, шувуу үхэж байхад орон нутгийн нэг ч удирдлага нь дуугарахгүй байна. Үүнийг зогсоохын төлөө ажилладаггүй, МАНАН-г өөрчлөхийг төлөө ШИНЭ нам та бүхэнтэй нэгдэж байна. Архангай аймаг руу очиход Ц.Мянганбаярын уул уурхайн тухай ярьж байна. Түүний алтны компаниуд яаж Орхон голыг сүйтгэсэн тухай Архангай, Өвөрхангай аймгийнхан ярьж байна лээ. Энэ мэт хариуцлагагүй уул уурхай Монголд нүүрлэсэн байна. Энэ бүгдийг өөрчлөхийн төлөө бид та бүхэнтэй нэгдэж байна.
Шударга Монгол, Хариуцлагатай уул уурхайн төлөө хамтдаа зүтгэе” гэлээ.
"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Батзандангийн шүлс их хол үсэрдэг Корона вирусын халдвар авбаа
Хэлж байгаа хүн нь Зандан блохоос уг нь энэ олон боомт хэрэггүй лдээ
БАТЗАНДАНГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭХЭЭР ЭНЭ ТӨРИЙН АЖИЛ ЯВДАГ БИ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА ГЭХЭЭР ЭНЭ ТӨРИЙН АЖИЛ ЗОГСОХ БОЛЖ БАЙНА УУ.ЭЛИЙ БАЛАЙ ЮМ ЯРИЖ ЭРҮҮЛ ӨВЧТЭЙ ЮМ МЭДЭГДЭХГҮЙ ЮМ ЯРИЖ ЯВДАГАА БОЛИМООР ЮМ.ТӨРИЙН АЖИЛЫГ ХИЙЛГЭ БАТЗАНДААН.
СОЛИОТОО БООМТ БАЙГУУЛАХ ЭСЭХИЙГ ЧИ МЭДДЭГ ЮМ БИШ, ХОЛ ОЧИЖ ХУЦ, УЛСЫН АЖИЛД ЧӨДӨР ТУШАА БОЛОХ ГЭЖ СЭЭТГЭНЭХЭЭ БОЛЬ,
Энэ Батзандан попороод дуусахгүй хүн юмаа. Хаана эмзэг сэдэв бна тэрийг л барьж аваад худлаа тоглолт хийгээл бдаг. Ер нь ийм худлаа, хуурамч хүмүүсийг сайн таних ёстой шүү Ард түмээн. Урьд нь ямар хүн юу гэж солиорч Элбэгдоржийн бөгсийг долоож явсаныг мартаж болохгүй шүү
аалзны тор шиг боомт хэрэггүй