Х.Хатанбаатар: Г.Батзаяад нэг сая төгрөг хандивлахаар шийдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Дэлхийн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол тамирчин бол Хандсүрэнгийн Хатанбаатар юм. 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж, хойч үеээ сурган хүмүүжүүлж, дэлхийд манай улс оюун ухаанаараа өрсөлдөх чадвартай гэдгийг батлан харуулсаар байгаа билээ. Оюун ухааны академийг тэргүүлдэг тэрбээр сайн үйлс, хандивын аянд олон удаа нэгдэж, гар бие оролцдог бөгөөд энэ удаад цусны хорт хавдартайгаа тэмцэж буй Г.Батзаяад хувийн зүгээс нэг сая төгрөг өгөх болсноо дуулгалаа. Тэрбээр энэ талаар "Санаандгүй ThunderZ-ийн нэг клипийг үзсэн чинь цусны хорт хавдартайгаа тэмцэж буй Батзаяа гэх энэ залуу хэвлүүлсэн номыг маань уншаад хэвтэж байгааг нь харсан сайхан санагдлаа. Өвдсөн ч сурахаа хойш нь тавихгүй хичээж байгаа гайхалтай залуу байна.Та бүхэн Батзаяагийн энэ аймшигт өвчинтэй хэрхэн тэмцэж, сэтгэлээр уналгүй өөрийгөө хэрхэн зоригжуулж байгаа, залууст урам зориг өгсөн тэмдэглэлийнх нь талаар өөрийнх нь пэйж хуудаснаас нь уншиж сонирхоорой.   /https://www.facebook.com/savezaya/. Хувийн зүгээс 1 сая төгрөг хандивлаж байна. Далайд дусал нэмэр. Та бүхнийг мөн энэ залууг эдгэхэд нь тусална гэдэгт найдаж байна.Хурдан эдгээрэй" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(91.141.0.49) 2020 оны 01 сарын 18

Mash ix uhaantai hvnde, Hatanbaatar bagshiin ajil vils delgerch ywah boltugai

0  |  0
Top