ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Өнөөдөр 2020.01.21. Энэ оны 21 дэх өдөр бол он дуусахад 345 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа. 17 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Польшт Эмээ нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн дуучин Пласидо Доминго, Их Британийн дуучин Билли Оушен, Америкийн жүжигчин, продюсер Жина Дэвис, «Spice Girls» хамтлагийн дуучин, телевизийн хөтлөгч Эмма Бантон, Канадын хоккейч, олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Дэни Хитли, Оросын жүжигчин Светлана Ходченкова, Армяны хөл бөмбөгч Генрих Мхитарян, Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хоконы ууган охин Ингрид-Александра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болж байсан онцлох үйл явдал:

1954 оны энэ өдөр хилийн байцаан өнгөрүүлэх ангиуд гаалийн үзлэг, шалгалтыг хавсран хийж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1925 оны энэ өдөр Японы цэргүүд Алс Дорнодын хязгаараас явжээ.

1954 оны энэ өдөр АНУ-д дэлхийн анхны атомын шумбагч хөлөг «Наутилус» далайд гарав.

1976 оны энэ өдөр «Конкорд» онгоц анхны арилжааны нислэгээ Лондоноос Бахрейн руу хийжээ.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, уул овоо тахихад тохиромжгүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top