Өвчтэй ажилтнаа шалгах гэж эмч илгээдэг компани

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Төрсөн өдрийн баяр, том хүлээн авалт, үдэшлэгийн маргааш нь ажилдаа явахад хэцүү байдаг. Энэ үед даргадаа утасдаж, ханиад, хатгаа зэрэг өвчин тоочин худлаа чөлөө авч үзээгүй хүн байхгүй биз ээ.
 



Тэгвэл Америкийн “Chipotle” компани өвчтэй ажилчдаа үнэхээр өвчин туссан эсэхийг нь мэргэжилтний тусламжтайгаар шалгадаг болжээ.

Хэн нэгэн ажилчин өвчтэй гэж чөлөө авбал компаниас тэр дор нь гэр рүү нь сувилагч илгээдэг болсон байна. Сувилагч “өвчтөн”-ий гэрт очиж, үнэхээр өвдсөн эсэхийг тогтоогоод илтгэл тавина. Өвдсөн байвал компаниас цалинтай чөлөө олгож, үгүй бол торгох ёстой. 

Компанийн захирал Брайан Никкол энэ талаар “Бид ажилчдаа сэжиглэсэндээ ийм арга хэмжээ аваагүй. Харин тэдний эрүүл мэндийн төлөө ийм анхаарал халамж тавьдаг болсон юм” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top