Коронавирусийн халдвараар амиа алдсан хүний тоо 17 болж, ОХУ-д хоёр тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

БНХАУ-д дэгдсэн үхлийн аюулт коронавирусийн халдвараар амиа алдсан хүний тоо 17 болж нэмэгджээ. Мэргэжилтнүүд “2019-nCoV” гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус нь мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулсан билээ.

Энэхүү вирус нь 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг үүсгэгчтэй төстэй байгаа юм.

Амьсгалын замаар дамждаг коронавирусийн халдвар урд хөрш Хятадад 13 мужид илэрч, 570 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хойд хөрш ОХУ-д хоёр сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тэднийг тусгаарлаад байгаа бөгөөд нэг нь Шанхайд зорчоод ирсэн иргэн бол нэг нь Хятадад олон жил амьдарсан хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Шанхайгаас Петербургийн Пулково нисэх онгоцны буудалд өчигдөр /2020.01.22/ газардсан хүний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй юм. Тэрбээр нислэгийн үеэр халуурчээ. Түүнийг эмч нар тусгаарлахаар авч явсан бол удалгүй Хятадын иргэншилтэй орос хүнээс мөн коронавирусийн шинж илэрсэн байна. 

Хятад, Тайвань, АНУ, Тайланд, Япон, Өмнөд Солонгост бүртгэгдээд байгаа коронавирусийн халдварыг БНХАУ “SARS”-ын халдварын ангилалд оруулаад байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.47.42) 2020 оны 01 сарын 24

Orood iree biz de. Manai hiliin shalgan deer haluun hemjigch ene ter baih bish. Urd hilee haah ni zov biz de

1  |  0
зочин(192.82.68.138) 2020 оны 01 сарын 23

Манайх шиг ядуу буурай орон бол тэр чигтээ сүйрнэ урд хөршрүү битгий зорч гээд байх юм наадхыг чинь үхэр монголчууд тоох ухаан байхгүй малнууд шүү тэрний оронд хилээ хаах хэрэгтэй.

3  |  0
Zochin(64.119.25.62) 2020 оны 01 сарын 26

Manaih helee bur musun haasan deer shuu hanida barij diilehgui baij

2  |  0
Top