Галт уулын хохирогчдод хандивласан хувцас дэлхийн доог болж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

2020 он гарсаар дэлхий ертөнцийг хэд хэдэн байгалийн гамшиг дайрлаа. Африкт цас орж, Австралид түймэр гарч, үер буун, харин Филиппинд галт уул дэлбэрсэн билээ.

Энэ сарын 12-нд Филиппиний нийслэл Манилагаас 60 км зайтай орших Таал галт уул дэлбэрч, галт уулаас 14 км-ын дотор оршин сууж байсан иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна.

Нийт 160 мянган хүн түр хоргодох газар байрлаж байгаа бөгөөд Засгийн газраас тэдэнд хоол хүнс, хувцасны тусламж үзүүлэхийг ард иргэдээсээ уриалсан.

Харин энэхүү тусламж сүүлийн үед цахим ертөнцийн нэгэн шуугиан болон хувираад байна.

Хорогдох газар байгаа хүмүүс тусламжаар ирсэн хувцсыг өмсөж, зургаа цахим сүлжээнд тавьж байна. Учир нь тусламжаар ирсэн хувцас хэн нэгний “тоглоом даажигнал” мэт санагдаж байгаа юм.
 

Филиппиний Байгалийн гамшигтай тэмцэх газраас иргэдийг гамшигт хохирогчдыг хүндлэн харьцахыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.180) 2020 оны 01 сарын 24

Хорогдох газар kkkk horogdchih vii gej bolgoomjilj horgoduulj baihad...

1  |  0
Zochin(202.9.40.48) 2020 оны 01 сарын 23

Hun chanar muudjee

0  |  0
Top