ОЛОН ӨНГӨ: “Үймээн самуунт он жилүүдэд, ах дүү нараа бүү муучлаарай”

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

Орос оронд нүүрлэсэн “улаан”, “цагаан”-ы иргэний дайн Доны козакуудын амьдралд хэрхэн нөлөөлж байсныг харуулсан Шолоховын “Дөлгөөн Дон” хэмээх алдарт роман бий. Хүн төрөлхтний оюуны их өв болсон зохиолын агуулгыг нурших нь илүүц байх. Хамгийн гол нь тус зохиолд хүний мөн чанарын тухайд тун ч бодууштай олон үйл явдал гардаг юм. Иргэний дайн гэдэг нэгэн гацааны хөршүүд, хар багын андуудын дунд байтугай ах дүү нарыг ч талцуулан, алалдуулдаг аймшигтай зүйл. Тийм нэгэн үймээний дараа хөгшин, залуу хоёр козак нэгэн эрийг салхи сэнгэнэсэн хээр талын хатуу хөрсөнд оршуулж буй талаар романд дүрсэлсэн нь бий. Оршуулгын загалмай дээр “Үймээн самуунт он жилүүдэд, ах дүү нараа бүү муучлаарай” хэмээн бичээд орхидог.

Хятадын Үхань гэдэг газраас үүсэлтэй коронавирус дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Солонгос, Япон, Орост цөөн тоогоор илрээд байгаа гэх. Харин /2020.01.23-нд/ Замын-Үүдийн боомтоор халуурч, бүлээрсэн сэжиг бүхий ээж, охин хоёр орж ирснийг тусгаарласан тухай мэдээлэл цувлаа. Харин оройхон оноо өвчин туссан байж болзошгүй эх үр хоёрыг албаныхан Хятад руу буцаав. Тэд өвөрмонголчууд байсан аж. Охин нь зургаахан настай гэнэ. Хэрэв үнэхээр тийм аюултай өвчин туссан байж болзошгүй юм бол юунд ийм хүнийрхэж хатуу хандаж байгаа хэрэг вэ. Соёлт хүний ёсоор бол эмчийн хяналтад оруулаад эмчлэх учиртай биш бил үү. Ингэвэл улсын нэр хүнд, сүр хүчинд ч зүгээр байсан юмсан. Япон, солонгос, америк хүн өвдсөн бол “Буцаад яв” гэх байсан уу. Түүхийн хүрдэнд хэрчигдсэн хэдэн ах дүү нар маань ойрхон ч юм, хүлцэнгүй ч юм даа. “Үймээн самуунт он жилүүдэд, ах дүү нараа бүү муучлаарай” гэдэг тун ч бодууштай, хатуу үг юм шүү.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(66.181.190.115) 2020 оны 01 сарын 25

яасан их хар толгойгоо бодож амиа хоохойлж бүр тэрүүгээрээ түрүү барьж байна даа . Өвчин хийсч ирдэг гэдэг. Үймээн самуунт он жилүүдэд ах дүү нараа бүү гоочлоорой Мунхаг нэгэн минь гэгээгэрэх болтугай

0  |  0
Зочин(59.153.87.58) 2020 оны 01 сарын 26

Хятад тэр бум хүн амтай бид 3 саяуулаа. Энэ өвчин ороод ирүүл хэцүү шүү дээ

1  |  0
иргэн(66.181.181.158) 2020 оны 01 сарын 26

Тэнэг юм бичдэг эргүү вэ

1  |  0
Зочин(66.181.161.44) 2020 оны 01 сарын 26

Юу ярин вэ. Идгээж чадахгүй байхад бусдыгаа эрэсдэлд оруулж нутагтаа байлган гэж байх болохгүй үйлдэл. Бусдыгаа хамгаалхын тулд ийм зүйл байх л асуудал.

1  |  0
Зочин(202.179.25.89) 2020 оны 01 сарын 25

Хүн төрөлхтөнд аюултай тахал өвчин тусаад ирхэд нь ах минь дүү минь гээд толгойг нь илээд тосоод авхуу

0  |  0
Top