Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани кзоронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.
МЭДЭГДЭЛ
Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу.
МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт найман нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.
Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.
НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД
Бээжин:
Хонконг:
Сэтгэгдэл ( 1 )
AIR CHINA -giin nislegiig khuleen awch bolokhguy