Туркийн Батлан хамгаалах яам Сирийн Идлиб мужид тус улсын армийн 51 цэргийг аюулгүй болгож, хоёр танкийг сөнөөсөн талаараа мэдэгджээ.
“Идлиб дэх хэд хэдэн эх сурвалжаас авсан сүүлийн мэдээллээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын армийн 51 цэрэг, хоёр танк, нэг зенитийн төхөөрөмж, нэг зэвсгийн нэг агуулахыг устгажээ” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь Сирийн асуудлаар шинэ алхам хийх талаар мэдэгдэх тушаал гаргажээ. Туркийн цэргийнхэн Идлиб мужид буудалцаанд өртсөний дараа уг тушаал гарсан байна.
Туркийн Батлан хамгаалах яамнаас мөн энэ сарын 10-нд Сирийн Идлиб мужийн хойд хэсэгт буудалцаан болж, таван цэргийн алба хаагч амь үрэгдэн, таван цэрэг шархадсан талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )