ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Өнөөдөр 2020.02.14. Энэ оны 45 дахь өдөр бол он дуусахад 321 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 01 минутад мандлаа. 18 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -25 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гэгээн Валентины өдөр. Болгар, Хойд Македонид өнөөдөр Дарс үйлдвэрлэгчдийн баярын өдөр юм.

Энэ өдөр Германы кино найруулагч, зохиолч Александр Клуге, Их Британийн кино найруулагч Алан Паркер, Лихтенштейний ван II Ханс-Адам, Вьетнамын анхны сансрын нисэгч Фам Туан, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Оросын дуучин Юлия Савичева, Аргентины хөл бөмбөгч Анхель Ди Мария, Данийн хөл бөмбөгч Кристиан Эриксен, Английн жүжигчин Фрэдди Хаймор зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

2011 оны энэ өдөр хүрлээр цутгаж, засварласан Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайд суурилуулж эхэлжээ.

2014 оны энэ өдөр Засгийн газар Цэргийн насны оюутан залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг батлав.

2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд батламж гардуулжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

286 оны энэ өдөр домогт өгүүлснээр, цэргийнхнийг гэрлүүлэхгүй байх эзэн хааныхаа тушаалыг зөрчсөн эмч, лам Валентиныг цаазалжээ. Домогт янз бүрээр өгүүлдгээр Валентин цаазлуулахынхаа өмнө сохор бүсгүйд захидал бичиж, бүсгүй эдгэжээ. Түүнийг шоронгийн харгалзагчийн охин байсан ч гэж домогт өгүүлдэг.

1950 оны энэ өдөр Москвад Зөвлөлт-Хятадын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламжийн тухай гэрээг байгуулав. Гэрээг хоёр улсын Гадаад хэргийн сайд нар болох Жоу Энлай, Андрей Вышинский нар үзэглэжээ.

1992 оны энэ өдөр ОХУ болон Украины хооронд дипломат харилцаа тогтоов.

2005 оны энэ өдөр “YouTube” бий болжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад тохиромжгүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.98.80) 2020 оны 02 сарын 14

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top