ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Өнөөдөр 2020.02.17. Энэ оны 48 дахь өдөр бол он дуусахад 318 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 56 минутад мандлаа. 18 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Либерид Хувьсгалын өдөр бол Бүгд Найрамдах Косово улсад Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Рене Руссо, Дениз Ричардс, Жозеф Гордон-Левитт, Пэрис Хилтон, Канадын дуучин Лорина Маккеннитт, Америкийн сагсан бөмбөгч Майкл Жордан, Их Британийн жүжигчин Бонни Райт, дуучин Эд Ширан, Австралийн теннисчин Алекс де Минаур зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

2011 оны энэ өдөр Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол Гандантэгчэнлин хийдийн Жанрайсаг дацанд болжээ.

2013 оны энэ өдөр Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болжээ.

2015 оны энэ өдөр мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү эцгийн алдар сууд хүрсэн нь Монголын түүхэнд аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол болжээ. Мөн энэ өдөр 70 дахь аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан билээ.

Мөн 2015 оны энэ өдөр Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын X зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болжээ.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын соёлын элчээр томилов.

Энэ өдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Энэ өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, өглөг өгөх, хот, балгадын үйл болон цэрэг, цагдаагийн үйлд сайн. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top