ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Өнөөдөр 2020.02.18. Энэ оны 49 дэх өдөр бол он дуусахад 317 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 55 минутад мандлаа. 18 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гамбид Тусгаар тогтнолын өдөр бол Иракийн Курдистанд Оюутны холбооны өдөр, Балбад Үндэсний ардчиллын өдөр, ОХУ-д Тээврийн цагдаагийн өдөр юм.

Энэ өдөр Япон, Америкийн зураач, дуучин, Жон Леннон агсны эхнэр Йоко Оно, Америкийн жүжигчин Сибилл Шеперд, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Жон Траволта, Мэтт Диллон, Италийн хөл бөмбөгч Роберто Бажо, Английн хөл бөмбөгч Гэри Невилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1990 оны энэ өдөр МоАХ-ны анхдугаар Их хурал МҮЭСТО-нд болжээ. Хурлаар МоАХ-ны улс төрийн илтгэлийг хэлэлцэв. МоАХ-ны Их хурлаас “Эрх баригч намын төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах” тухай шаардлага гаргажээ.

2004 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан.

2011 оны энэ өдөр ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Лондон хотод болжээ. Б.Хурцыг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв.

2014 оны энэ өдөр Монголд олон намын систем тогтсон 1990 онд татан буугдсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл дахин байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1965 оны энэ өдөр Гамби улс Их Британиас тусгаар тогтножээ.

1979 оны энэ өдөр Сахарын цөлд цас оржээ.

Энэ өдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэхэд сайн бол газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top