БНСУ-д 48 мянган монгол, нэг сая хятад хүн амьдардаг

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад оршин сууж байгаа гадаад иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост  2.524,656 гадаадын иргэн бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеийнхээс 6,6% нэмэгдсэн байна.

Гадаадын иргэд нийт хүн амын 4,9 хувийг эзэлж байгаа гэнэ. Гадаад иргэдийн 68,6 хувь нь 90-өөс илүү хоног БНСУ-ын нутаг дэвсгэрт байдаг гэсэн тооцоо гарчээ.
 


Гадаадын иргэдийн 43,6% буюу 1.101,782 нь Хятадын иргэн бөгөөд тэдний 63,3% нь солонгос гаралтай хятад байгаа юм.

Тэдний араас тоогоороо Вьетнам (224,518), Таиланд (209,909), АНУ (156,982), Япон (86,196), Узбекистан (75,320), Филиппин (62,398), ОХУ (61,427), Индонез (48,854), Монгол (48,185), Камбож (47,565) улсын иргэд орж байна.

2019 онд визний зөрчилтэй иргэдийн тоо 9,9% нэмэгдэж, 390,281 хүн болсон нийт гадаад иргэдийн 15,5 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top