ОХУ, Турк хамтран Сирид эргүүл хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Сирийн дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн дарга, тэргүүн адмирал Олег Журавлёв ОХУ болон Туркийн цэргийнхэн Сирид хамтарсан эргүүл хийсэн талаар мэдэгджээ.

Орос, Туркийн ээлжит эргүүл хийх ажиллагаа Хасека мужийн Камышлы-Шейрек-Деллик-Касра-Арада Кебира-Касра-Таврат-Шавкат-Деллик-Шейрек-Камышлы чиглэлд болжээ.

Оросын цэргийнхэн түүнчлэн Алеппо болон Ракка мужид эргүүл хийж, армийн нисэх хүчин Кашимилия нисэх онгоцны буудлаас агаарын эргүүл хийсэн байна.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу саяхан хийсэн мэдэгдэлдээ Орос болон Турк улс Сирийн Идлиб мужийн асуудлаарх эцсийн хэлэлцээрийг боловсруулахад хамтран ажиллаж байгаа талаар дурдсан билээ.

Сирид өнгөрсөн долоо хоногт гал нээх явдал олон удаа давтагдаж, өдөрт 20 гаруй удаа буун дуу сонсогдсон тохиолдол ч гарсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.226) 2020 оны 02 сарын 19

Гэмгүй улсууд хоорондоо байлдах нь утгагүй тийм дайн төгсгөлгүй байх эрсдэлтэй

0  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
зочин(183.177.100.10) 2020 оны 02 сарын 18

Америк Засгийн газар Орос,Турк хоёрыг харьцаанд сэв суулгах гэж их хичээх юм даа Орсууд үнэхээр тэвчээртэй хандлаа туркууд Элчин сайдыг хороосох,нисэх онгоцыг унагаасан хэний шахалтаар гэдэг бараг тодорхой юм даа\n\n

0  |  0
Top