Чехид 9851 монгол иргэн ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Чехийн Дотоод хэргийн яамнаас улс орондоо оршин сууж байгаа гадаад иргэдийн мэдээллийг танилцууллаа.

2019 оны сүүлээр Чех улсад удаан хугацааны виза (90-өөс дээш хоног), түр зуур (přechodný pobyt) болон байнгын визээр 595,881 гадаад иргэн зорчжээ. Тэдний 59 хувь нь Европын холбооны гишүүн бус орны иргэд байсан байна.

Хамгийн олон нь Украины иргэд (145,518 хүн), Словакийн иргэн (121,278) байгаа бол тэдний араас тоогоороо Вьетнам (61.952), ОХУ (38.207), Польш (21.767), Герман (21.487), Болгар (17.183), Румын (16.824), Монгол (9851), Их Британийн  (8332) иргэд орсон байна.

Гадаад иргэдийн 50,5 хувь нь байнгын оршин суух эрхтэй байна.

Өнгөрсөн жил Чехийн Дотоод хэргийн яаманд 1921 гадаад иргэн дүрвэгч, цагаачлалын хүсэлт гаргасны 372 нь Армен, 311 нь Украин, 224 нь Гүржийн иргэд байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top