Буриад айлд өргүүлсэн монгол залуу 28 жил паспортгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Энэ залууг Доржи Тапхаров гэдэг. Буриадад амьдардаг монгол залуу. 28 настай ч одоо болтол паспортгүй, нэг үгээр хэлэхэд иргэншилгүй.

1996 онд түүнийг дөрвөн настай байхад нь аав, ээж нь Буриад айлд өргүүлжээ. Олон хүүхэдтэй айл хүүхэдгүй буриад хосод бага хүүгээ өргүүлж, Монголын хуучны заншил ёсоор идээ будаа ч засжээ. Гэвч өргөж авсан аав, ээж хоёр нь түүнийг төрсний гэрчилгээгээс өөр бичиг баримтгүй Монголоос аваад ирсэн нь хүнд сурталтай Орос оронд Доржиг тун хэцүү байдалд оруулаад байгаа юм.

Энэ талаараа Доржи “Ариг Ус” телевизэд “Манай ээж монгол ээжид хандан, бичиг баримт хөөцөлдүүлэхээр төрсний гэрчилгээ өгөөд явуултал гээчихсэн гэсэн. Одоо надад хуулбар нь л байдаг. 2005 онд ээж Монголын Консулын газарт өргөдөл гаргасан, жинхэнэ ээж маань ч намайг ОХУ-ын иргэншил авахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн. Гэвч Консулын газраас хариу одоо болтол байхгүй. Жил болгон консул нь өөрчлөгддөг. Одоо ч мөн адил. Энэ хооронд Монголд байсан аав, ээж хоёр минь нас барсан. Намайг 14 настай байхад аав, ээж хоёр “Чи бидний хүү биш. Бидэнтэй хамт амьдрах уу, Монголдоо харих уу гэж хэлж байлаа. Би мэдээж “Та нар миний эцэг эх, эндээ амьдарна гэж хариулсан” гэж ярьж байна.

Харин ээж нь түүнийг бүртгүүлж, өв залгамжлагчаа болгож чадаагүй тул байрыг нь буриад ээжийнх нь холын хамаатнууд авчихсан гэнэ. Одоо Доржи байр түрээслэн, барилгачин, заримдаа ачигчийн ажил хийж, амиа зогоож байна.

Буриадын Иргэний бүртгэлийн газрын хэлтсийн дарга Татьяна Мыльникова “Одоогийн байдлаар түр зуур оршин суух эрх л өгөх арга байна. Харин Монголоос бүх бичиг баримтаа авах юм бол түүний хууль ёсны эрхийг баталгаажуулна” гэж тус телевизийн сэтгүүлчид хэлжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гадаад яам болио(192.82.74.178) 2020 оны 02 сарын 22

Улан Удэ, Эрхүүд байгаа манай ЕКГазар гэж ёстой балай амьтад байна лээ ш дээ. би албан ажлын д дагуу хандсан чинь тэгж зөвлөх байна, ингэ жзөвлөх байна ч гэх шиг элийрээд. энд тэндээс тэтгэвэртээ гарсан, жийгдсэн амьтад л байдаг болтой. юу ч ярихав дээ тийм амьтадтай

0  |  0
Базар(95.189.78.253) 2020 оны 02 сарын 19

Орос гурэн зорюта тихэ.Монголру ябаха саг ерэжэнэ.

0  |  0
Tuyana(84.227.14.110) 2020 оны 02 сарын 19

aorovdchloo,manai gadaadad suudag elchin,konculiin ajiltnuud yu xiij suudag bnaa,arai ch dee.

2  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 19

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  1
зочин(202.9.46.109) 2020 оны 02 сарын 18

гадаад яамны нөгөө олон зуун элчин консулын газар юу хийжийнаа шал худлаашдээ энэ хүүхдийг эх оронд нь авчирч өргөж тэтгээчээ

1  |  0
Mongol(202.9.40.188) 2020 оны 02 сарын 19

Eh orontoi huuhed shu uud n tatah heregtei

2  |  0
Зочин(202.179.27.169) 2020 оны 02 сарын 19

Монголын иргэншлээс албан ёсоор хасагдаагүй бол монголд амьдрах боломжтой.

3  |  0
зочин(103.57.93.206) 2020 оны 02 сарын 19

ямар өрөвдмөөр юм бэ.манай гадаадад байдаг консул элчингийнхэн ийм л хэнэггүй байдаг гэжүү.төрсөн ээж аав ах дүү нь мах цусны тасархайн татаж авахыг бодооч.буриадууд уул сүрхий ах дүүсээ удам судраа мэддэг хүмүүс байдаг

2  |  0
Зочин(122.201.21.248) 2020 оны 02 сарын 19

Монгол улсын иргэншлээс гараагүй бол Монголд ирж иргэний ёсоор амьдрах боломжтой байх даа. Энэ талаар холбогдох байгууллагууд анхаарч үзэх хэрэгтэй.

2  |  0
Зочин(125.208.113.69) 2020 оны 02 сарын 20

Авчираачаа монгол улс иргэнээ

3  |  0
зочин(202.9.46.109) 2020 оны 02 сарын 20

энэ хүүгээ авах юмсаан монголчуудаа

3  |  0
irgen(31.165.215.122) 2020 оны 02 сарын 20

ter mongoliin konsuld arga hemjee avah heregtei shdee, ajlaa hiideggui novsh ve yasan, hynii huvi zayagaar toglood

4  |  0
irgen(31.165.215.122) 2020 оны 02 сарын 19

ter mongoliin konsuld arga hemjee avah heregtei shdee, ajlaa hiideggui novsh ve yasan, hynii huvi zayagaar toglood

2  |  1
Top