Төмөр хулгана жилийн ЗҮГ МӨР ГАРГАХ ёс ба СУУДЛЫН ЗАСАЛ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн зурхайг Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв


ШОРООН ҮХРИЙН ШИНЖ

Монгол орноо хүрээ хийд, шашин ном  дэлгэрч байсан  сайхан цагт  хийдийн зурхайчид нь жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад  дацан хийдийн үүдэн дээр хаддаг байсан бөгөөд хүмүүс түүнийг үзэж  тухайн жилийн байр байдлыг мэдэж засал номоо хийлгэдэг байжээ. Зурхайн ухаанд “Шороон үхрийн” шинжийг үзэхдээ 12 жил нь таван махбод буюу 5 өнгөтэй байх учир өөр өөрийн ерөнхий өнгө төрхтэй хэмээн заадаг.

Урган гарч буй Төмөр Хулгана  жилийн хувьд зуны дунд үеэр гандуу, хур цагтаа бууж үр тариа, жимс цагтаа боловсрон ургац арвин байна хэмээжээ.
 

ЗУРХАЙН ЁСОН ДАХЬ НАЙМАН ХӨЛЛИЙН ҮР


Монголчууд эртнээс зурхайн ухаанаар тухайн жилийнхээ суудлын байр байдлыг шинжиж суудал өнцөгдөх, муу суудал тохиох, суудал давхцах бол тохирох заслыг хийлгэж явдал мөрөө тэгшилдэг уламжлалтай байлаа.

Найман суудал буюу хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙ эдгээр найм байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана.

Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд  суухыг олохдоо эрэгтэй хүнийг “ГАЛ” суудлаас эхлэн найман суудлыг  билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж аль суудал дээр сууж буйг олно. Харин эмэгтэй хүнийг “УС” суудлаас  эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж ямар суудалд суухыг мэдэх боломжтой. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн Цагаан сарын шинийн нэгний өглөө сууж буй суудлынхаа “Цог хийморийн” зүг рүү мөрөө гаргаж Чухаг Дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал,  амь нас эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж нар зөв тойрон буян хишиг арвидан дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна.

Мөр гаргах үед  тухайн жилд  огторгуйн “хар нохойн ам” аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд  суусан хүмүүс  эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой.

Дөрвөн сайн зүг
 

  • “ЭМ”-ийн зүгээс эм залах, эм уух, рашаан засал хийх,идээ ундаа авахад эрхэм сайн.
  • “АМЬ” – зүгээс бэр буулгах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудахад сайн. Харин Балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ.
  • “ЦОГ ХИЙМОРЬ” – зүгт сан тавих, замд гарах, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах үйлнээ эерэг сайн.
  • “БУЯН ХИШИГ” – зүгт эд мал авах, тариа тарих, хишиг даллага авхуулахад нэн сайн.

Дөрвөн муу зүг
 

  • “ХОРЛОЛ”- зүгт өвчин эмчид үзүүлэх, бэр авах, эд мал авахыг тэвчих
  • “ШУЛМАС”- зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэх.
  • “БИЕ ТАСРАХ” – зүгт амьжиргааны бүх үйлийг цээрлэнэ.
  • “ТАВАН АД”- зүгт эмчид үзүүлэх, эм залах, хол аянд явахыг цээрлэх.


Дөрвөн муу зүгт цээртэй үйлийг хийх шаардлага тохиовол “Ум агаани нигааны ажийлаа мандалий маей суухаа” тарнийг уншин ном уншуулж засал хийлгэн цээрийг арилгах учиртай.

 

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МӨРӨӨ ГАРГАХ ЁС (ХИЙ НАСААР)

Гал хөлөлд суусан: 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эр, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эмэгтэй хүн зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан: 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эр, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эмэгтэй хүн баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан: 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107 настай эрэгтэй, эмэгтэйчүүд баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Засал:Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан: 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108 настай эр, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106 настай эмэгтэй зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал:Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

Ус хөлөлд суусан: 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109 настай эр, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105 настай эмэгтэй зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан: 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110 настай эр, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104 настай эмэгтэй баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан: 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113 настай эрэгтэй, эмэгтэйчүүд зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ (Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах)  Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна. Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан: 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эр, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102 настай эмэгтэй урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

 

“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Улаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.

Болгоомжлох үе

Өвс шарлах үе буюу намрын адаг сард

Суудлын засал

Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул

 

“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Шар өвчнөөс болгоомжил

Цээрлэх зүйл

Шар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.

Болгоомжлох үе

Жалганы ам харлах үе буюу хаврын  3 сард цас мөс хайлах цагт

Суудлын засал

Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь

 

“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Чоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.

Болгоомжлох үе

Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе

Суудлын засал

Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,

 

“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил

Цээрлэх зүйл

Нохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.

Болгоомжлох үе

Газар хөлдөх үе

Суудлын засал

Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу – доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд,  Сундуй уншуул

 

“УС” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Бөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Гахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ.

Болгоомжлох үе

Хур бороо орох үеэр болгоомжил

Суудлын засал

Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө

 

“УУЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Ам цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл

Цээрлэх зүйл

Ан гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс.

Болгоомжлох үе

Өвс хатаж, газар хөлдөх үе

Суудлын засал

Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу- доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул

 

“МОД” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Элэг,цөс, гэдэс,  яр  гарахаас сэргийл

Цээрлэх зүйл

Хөх өнгийн эд, ирвэсийн арьс бүү ав, хэл, ам хэрүүл, үхэгсдийн үйлээс болгоомжил. Төмөр, модны үйлийг цээрлэ.

Болгоомжлох үе

Мод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил

Суудлын засал

 Гомбо, Очирваань тахиул, , усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.

 

“ХИЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН

 

Эрүүл мэнд

Хий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил

Цээрлэх зүйл

Согтуугийн хорлолтой. Галзуу малын мах бүү ид. Хэрүүл маргаан хийхийг тэвч. Шар өнгийн эд бүү ав.

Болгоомжлох үе

Хавар, намрын улиралд болгоомжил

Суудлын засал

Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, гурван гүрэм айлтга.  Гонгор, Лхам тахиул


УРВАСАН ЖИЛИЙН ҮР ТҮҮНИЙ ЗАСАЛ
 

Тухайн жилтэнд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа жилийг “Урвасан жил” гэнэ. Хулгана, бар, луу, морь. Бич, нохойг хатуу буюу эр жил, Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахайг зөөлөн буюу эм жил гэнэ.

Эр жилтэй хүний “Урвасан жил”
 

  • Нохой гарвал “Огторгуйн” үүд
  • Гахай гарвал “Газрын” үүд
  • Хулгана гарвал “Яс тасрахын” үүд
  • Тахиа гарвал” Хагацлын”үүд
  • Үхэр гарвал” Үгүйрлийн”үүд


Эм жилтэй хүний “Урвасан жил”
 

  • Луу гарвал “Огторгуйн” үүд
  • Могой гарвал “Газрын” үүд
  • Морь гарвал ”Яс тасрахын” үүд
  • Бич гарвал”Хагацлын” үүд
  • Хонь гарвал”Үгүйрлийн” үүд
  • Туулай гарвал”Олзны” үүд тус тус нээгдэнэ.


“Хотол төгс” хэмээх “Төмөр хулгана” жилд “Хагацахын үүд” нээгдсэн жилтэй хүмүүс

 

Хүйс

Төрсөн он

Анхаарах зүйлс

Заслын ном

 

эм

1911, 1917,  1923, 1929, 1935, 1941, 1947, 1953, 1959, 1965, 1971, 1977, 1983, 1989, 1995, 2001, 2007, 2013, 2019             

 

Бусадтай хэрүүл тэмцэл хийх, өс хонзонг тэвч.

Дашдондүв, Доржнамжим, Алтангэрэл уншуул

 

эр

1913, 1918, 1925, 1929, 1937, 1941, 1949, 1953,1961, 1965, 1973,1977, 1985, 1989, 1997, 2001, 2009, 2013

 

 

“Хотол төгс хэмээх Төмөр хулгана ” жилд “Олзны үүд” нээгдсэн жилтэй хүмүүс

 

Хүйс

Төрсөн он

Анхаарах зүйлс

эр

1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020

Аливаа санаж сэдсэн ажил үйл бүхэн бүтэмжтэй. Ашиг орлого ихтэй.

 

 

эм

1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010


“Хотол төгс хэмээх Төмөр хулгана ” жилд “Яс таслахын үүд”  нээгдсэн жилтэй хүмүүс

 

Хүйс

Төрсөн он

Анхаарах зүйлс

Заслын ном

эм

 

1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм, зарга тэмцлээс болгоомжил

Дорждэрэм, Цагаан шүхэрт,

Хамчу нагво, Чойжалын ганшиг хуруулж Дүгжү гаргах

 

“Хотол төгс хэмээх Төмөр хулгана ” жилд  “Огторгуйн үүд ” нээгдсэн жилтэй хүмүүс

 

Хүйс

Төрсөн он

Анхаарах зүйлс

Заслын ном

Эм

 

1916, 1921, 1928, 1933, 1940,1945, 1952, 1957, 1964, 1969, 1976, 1981, 1988, 1993, 2000, 2005, 2012, 2017

 

 

 

Ууланд авирах,  Нохой авахыг цээрлэх.

.

 

 

Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт. Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт

 

эр

1911, 1918, 1922, 1923, 1930, 1934, 1935, 1942, 1946, 1947, 1954, 1958, 1959, 1966, 1970, 1971, 1978, 1982, 1983, 1990, 1994, 1995, 2002, 2006,2007,  2014, 2018, 2019

 

Огторгуйн үүд нээгдэхэд: Уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацахыг цээрлэ. Нохой бүү ав. Андгай тангараг үүсгэх, ам алдахаас сэргийл. Тархи толгойны өвчин хөдөлж болзошгүй. Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт уншуулж засна.

Газрын үүд нээгдэхэд: Лус савдагийн хорлол болон элдэв хүмүүний хөнөөл ирэх тул газар шороо хөндөх, малтах, мод чулуу хугалж булгалах ба ус лусыг бохирлон бузарлахыг тэвчиж цээрлэ. Засал нь: Саеи нимбо, Найман гэгээн, Лүй вангон, Лүмбүм гарво зэргийг уншуул.

Яс таслахын үүд нээгдэхэд: Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм ирэх тул зарга тэмцэл хийх, мөрий тавих, мөрийтэй тоглох, аливаа хэрүүл маргааныг тэвчвээс зохино. Засал нь: Дорждэрэм, Хамчу нагво, Чойжалын ганшиг хуруулж Дүгжү хийлгэ.

Хагацалын  үүд нээгдэхэд: Найз нөхөд ойр дотны хүнээс салж эвдрэлцэхийн гэмтэй тул хэрүүл тэмцэл, өш хонзонгоос зайлж сэргийл. Дашдондүв, Доржнамжим, Сэр-Од уншуул.

Үгүйрлийн үүд нээгдэхэд: Сэтгэл санаа амгалангуй болж, идээ ундаа, эд малын гарз ирэх тул алс хол жуулчлан явах, худалдаа наймаа хийхийг тэвчвээс зохино. Засап нь: Сац 1000 талби, Дашзэвэг, Дашдондүв айлтга.

Олзны үүд нээгдэхэд: Санаж сэдсэн ажил үйлс түргэнээ бүтэж, ашиг олз олох сайн хэмээнэ.

 

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв. 

 

Top