КОРОНАВИРУС: Дэлхийд нийт 78619 тохиолдол бүртгэгдэж, 2459 хүн нас барлаа

2020 оны 02 сарын 23

Өнөө өглөөний /2020.02.23/ байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд нийт 78619 болж, 22932 хүн бүрэн эдгэрсэн бол 2459 хүн нас баржээ.

Хятадад нийт 31 мужид шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол 77035 болж, хоногт 1032 хүнээр нэмэгдлээ. Урд хөршид 11477 хүний биеийн байдал хүнд байгаа бол 22758 хүн бүрэн эдгэрчээ.

БНХАУ-ын Хонконг 69 (+1), Макао 10, Тайвань 26, нийт 105 тохиолдол байна.

Улсаар авч үзвэл, Өмнөд Солонгост 433,  Япон 122 (+17) (Diamond Princess хөлөг онгоц 634), Сингапур 85, Тайланд 35, Иран 28 (+10),  Малайз 22 (+10), Арабын нэгдсэн эмират улс 13 (+4), Филиппин 3, Энэтхэг 3, Балба, Камбож, Шри Ланка, Израиль, Ливан тус бүр 1, Герман 16, Франц 12, ИБУИНХУ 9, Итали 76 (+56), ОХУ, Испани тус бүр 2, Швед, Финланд, Бельги тус бүр 1, АНУ 35 (+1), Канад 8, Австрали 21 (+4), Египет 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Хятадаас гадна 28 улсад шинэ төрлийн коронавирусийн 1352 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(66.181.161.76) 2020 оны 02 сарын 25

Япон руу нисэх агаарийн хилээ хаагаачээ

0  |  0
zochin(66.181.161.5) 2020 оны 02 сарын 23

agaariin hilee haah heregtei

0  |  0
Баатархүү(202.9.40.66) 2020 оны 02 сарын 23

Солонгос, Японы аггарын хилээ хаахаа мартчихаа юу.

0  |  0
Top