Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, Алтанбулаг суман дахь "Алтанбулаг" боомтод ОХУ-ын хилээр дамжин ирсэн 11 монгол иргэнийг тусгаарлах шийдвэр гаргалаа.
Өнөөдөр /2020.02.27/ 11:00 цагаас "Алтанбулаг" боомтоор орж ирсэн дээрх 11 хүний биеийн байдал хэвийн, халуураагүй байгааг эх сурвалж мэдээлэв. Эдгээр иргэд БНСУ-аас Эрхүү чиглэлийн нислэгээр зорчиж, Эрхүү болон Улаан-Үд хотоор дамжин, "Алтанбулаг" боомтоор орж ирсэн аж.
“Иргэдийг авчирсан жолооч болон эмчийг ч мөн 14 хоног тусгаарлана. Дүрэм, журмын хүрээнд Улсын Онцгой комисс, ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил. БНСУ-аас ОХУ-ын нислэгээр дамжиж ирсэн 11 хүн халдвар тархсан бүс нутгаас ирсэн хүмүүс. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эх орондоо энэ аюулт өвчнийг оруулахгүй байх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил ярилаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээлж буйгаар хойд чиглэлээс ирэх хүмүүсийн урсгал их байгаа нь ачаалал нэмэгдүүлж байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ажээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос улсын хилээр нэвтрэхдээ өөрсдийн зорчсон газраа үнэн зөв мэдүүлэхийг анхааруулав.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ орж ирж байгаа иргэдээс тэр тусгаарлагдсан хугацаанд нь гаргасан зардалыг өөрсдөөс нь төлүүлэх нь зөв харин монгол улсын иргэд энэ онцгой үед үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа онцгой эрүүл мэндийн ажилтанд туслах ханьдив цуглуулж өгөх хэрэгтэй хэрэв ийм санаачлага гарвал маш ихээр дэмжинэ
Orsiin heliig haagaach e.dald uyd ni uvchin teej yvaag uguisgehgui.odoo ene meteer baahan orj irne.hilee haah heregtei
ТОРГУУЛЬ ТАВЬЖ УЛСЫН ЭНЭ ИХ ЗАРДЛЫГ НИМГЭЛМЭЭР БАЙНА. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ УХАМСАРГҮЙ АМИА БОДСОН ХҮМҮҮСИЙН ХАРИУЦЛАГГҮЙ БАЙДЛААС УРСАЖ БАЙНА. 40- 50НЬ ХАЙН ИЛРҮҮЛЭХ ГЭЖ ОЛОН ХҮН ЯДАРЧ БАЙГААГ МЭДЭДГҮЙ МАЛААСАА ДОР
Тусгаарлагдсан хумуус халдварт обег онцгой комисст хандив огох хэоэгтэй Асар тх зардал гарч байна