Сүмо: Хаврын тэмцээн үзэгчгүй явагдаж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Японы Осака хотод ирэх гуравдугаар сарын 8-нд эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн цуцлагдах, эсвэл үзэгчгүй явагдаж магадгүй болоод байна.

Өнгөрсөн сард Хятадад анх илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар Японд маш хурдан тархаж, одоогийн байдлаар 189 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амь насаа алдаад байгаа юм.

Тиймээс Ерөнхий сайд Шинзо Абэ ард түмний эрүүл мэндийг хамгаалах үүднээс хоёр долоо хоногийн хугацаанд спорт, урлагийн том арга хэмжээг зохион байгуулахгүй байх, зохион байгууллаа гэхэд хамрах хүрээг нь багасгах үүрэг өгсөн.

Японы сагсан бөмбөг, рагбигийн лигээс тоглолтуудаа цуцалж, хойшлуулсан бол бейсболын лигийн урьдчилсан тоглолтууд үзэгчгүй явагдах болсон юм.
 


Японы Спортын яамнаас Сүмогийн холбоонд Хаврын тэмцээний талаар арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээжээ. Холбооноос энэ сарын 1-нд Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг зарлан, Хаврын тэмцээний талаар хэлэлцэнэ. “Жирийн янзаар зохион байгуулах”, “Үзэгчгүй явуулах”, “Цуцлах” гэсэн гурван замын алийг сонгохоо хуралдаанаар шийдвэрлэх юм. Харин хойшлуулах боломжгүй гэж үзжээ.

Сүмогийн холбооноос “Улс орон, ард иргэдийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй тул зохион байгуулахад маш хэцүү байна. Гэхдээ бид бас ашгаараа цалинждаг газар. Бүх эрсдэлийг нарийн тооцож, шийдвэр гаргана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.   

Ирэх тэмцээнд озэки цолны төлөө дайралт хийх гэж буй сэкивакэ Асанояма “Бөхчүүд хөгжөөн дэмжигчдийн дуу хоолойг сонсох дуртай. Үзэгчгүй бол барилдах урам зориг төрөхгүй” гэж хэлсэн бол озэки Такакэйшёо “Осакад жилдээ ганц болдог тул нутгийн бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж байдаг. Үзэгчгүй болно гэдэг маш гунигтай байна” гэж хэлсэн байна.

Хаврын тэмцээний банцүкэ энэ долоо хоногт гарсан бол Сүмогийн холбооноос башёны өмнөх сүмд хийдэг ёслол, дохёны баярыг цуцалж, харин 7-нд болох дохёны ёслолыг үзэгчгүй зохион байгуулахаар болжээ. Мөн бөхчүүдийг фэнүүдтэй гар барих, гарын үсэг өгөхийг хоригложээ.

Хэрэв башё явагдахгүй болбол найрааны хэргээс болж цуцлагдсан 2011 оны Хаврын тэмцээнээс хойш башё явагдахгүй болох юм. Харин үзэгчгүй явагдвал дэлхийн дайны үеийн 1945 оны Зуны тэмцээнээс хойш 75 жилийн дараа хоёр дахь удаагаа үзэгчгүй тэмцээн болно. Гэхдээ 1945 оны Зуны тэмцээнд цэргүүдийг үзүүлсэн тул бүрэн үзэгчгүй биш байжээ.

Огүрүма ояката “Нэг бөх халдвар авлаа гэхэд башёг хаахаас өөр аргагүй болно. Гар барих, гарын үсэг авах гэсэн хүмүүст эелдгээр татгалзсан хариу өгч, шаардлагагүй тохиолдолд гадуур явж болохгүй гэж бөхчүүдэд анхааруулсан” гэж мэдэгдсэн.

Хаврын тэмцээний банцүкэгээр Дайэйшёо, Такаясү, Аби нар маэгаширад бууж, Котоэко, Котоюүки нар макүүчи зиндаанаас жюүрёод, Өвөр Монголын Соококүрай жюүрёогоос макүшитад уналаа.

Гоэйдо зодог тайлснаар ирэх тэмцээнд Такакэйшёо гэсэн ганц озэки зодоглоно. Ганцхан арслантай болж байгаа нь Котоказэ ганцаараа озэки байсан 1982 оноос хойш анх удаа тохиолдож байгаа юм. Маэгаширагийн 17-д башёд түрүүлсэн Токүшёорюү маэгаширагийн 2 хүртэл дэвшжээ. Садогатакэ дэвжээний Котоновака дээд зиндаанд дэвшиж, аав, хүү дээд зиндаанд барилдсан 9 дэх гэр бүл болж байна. Түүний өвөө нь ёкозүна Котозакүра юм.

Кюүшюүд 11, Нэгдүгээр сарын тэмцээнд 10 давсан сэкивакэ Асанояма ирэх тэмцээнд 12 давбал озэки цол хүртэх боллоо. Хүндхэн даалгавар ч Асанояма өөрөө “12 давахын төлөө биш түрүүлэхийн төлөө барилах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Өнгөрсөн башёд жюүрёод түрүүлсэн Тэрүнофүжи жюүрёогийн 3-т гарч ирлээ. Энэ зиндаа дахь монгол бөхчүүдийн өрсөлдөөн тун сонирхолтой болно.


Хаврын тэмцээний банцүкэ
 

Хакүхо

Ёкозүна

Какүрюү

Такакэйшёо

Озэки

 

Асанояма

Сэкивакэ

Шёодай

Хокүтофүжи

Комүсүби

Эндо

Дайэйшёо

Маэгашира-1

Такаясү

Окиноүми

М-2

Токүшёорюү

Ютакаяма

М-3

Митакэүми

Энхо

М-4

Аби

Рюүдэн

М-5

Ооношёо

Миёогирюү

М-6

Кагаяки

Такарафүжи

М-7

Тамаваши

Шёохозан

М-8

Кирибаяма

Таканошёо

М-9

Точиношин

Саданоүми

М-10

Точиоозан

Чиёотайрюү

М-11

Тэрүцүёоши

Ишиүра

М-12

Икиой

Котошёогикү

М-13

Аойяма

Кайсэй

М-14

Нишикиги

Цүрүгишёо

М-15

Чиёомарү

Азүмарюү

М-16

Шиманоүми

Мэйсэй

М-17

Дайамами

Котоновака

М-18

 

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-1 Чиёошёома Г.Мөнхсайхан

З-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Б-3 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

З-7 Миторюү Б.Төрболд

Б-8 Ичиножёо А.Ичинноров

Б-9 Хоошёорюү С.Бямбасүрэн

Макүшита

Б-1 Сакигакэ Я.Баттүшиг

Б-16 Сэйро А.Өнөболд

Б-22 Кёкүсоотэн Э.Энхманлай

Б-31 Кагамио Б.Нанжид

З-38 Гоочёозан Д.Ууганбаатар

Б-54 Саданохикари Д.Наранцогт

Санданмэ

Б-18 Ёошёояма Б.Анхбаяр

З-26 Хокүтэнкай Г.Сүхбат

З-40 Дайтэнма Н.Чинзориг

Жонидан

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
com(182.160.2.42) 2020 оны 02 сарын 29

”Хэрэв башё явагдахгүй болбол найрааны хэргээс болж цуцлагдсан 2011 оны Хаврын тэмцээнээс хойш башё явагдахгүй болох юм.” Утга найруулгаа анхаармаар юм!!!!!!!

0  |  0
Daraa ni eh orondoo (64.119.19.222) 2020 оны 02 сарын 29

Bugd l chadah ydhaaraa bur neg hoer odriinzalingaa ch bolow ogzgooj l b na Mongol hun l yum bol Eh orondoo bayrlalaa geed handiwaa ogoo Sumochidoo yum bodno baigaa !!!!! Eh orondoo ireh nuurgui boloh wii dee

0  |  0
Зочин(202.9.46.102) 2020 оны 02 сарын 29

Амь биш заяа биш

0  |  0
Zochin(98.206.15.23) 2020 оны 02 сарын 29

Heden mask erthen yavuulchihgui archaagui sugnuud.Asa tehed mongoloos ochood yaponoos zunduu n l yum UOK, eruul mendiin yamand ugluu shdee.

0  |  0
иргэн(66.181.169.70) 2020 оны 02 сарын 28

Хандив нэхэхээ болиочээ. Хүний өмнөөс амьдарч байгаа биш. Арчаагүй сүгнүүдээ

0  |  0
иргэн(66.181.169.70) 2020 оны 02 сарын 28

Хандив нэхэхээ болиочээ. Хүний өмнөөс амьдарч байгаа биш. Арчаагүй сүгнүүдээ

0  |  0
Иргэн(66.181.169.70) 2020 оны 02 сарын 28

Цуцлах хэрэгтэй дээ. Сүүлд нь амаа барив

0  |  0
Иргэн(66.181.169.70) 2020 оны 02 сарын 28

Цуцлах хэрэгтэй дээ. Сүүлд нь амаа барив

0  |  0
aa(182.160.35.164) 2020 оны 02 сарын 28

2011 oni havriin temtseen nairaanii hergees bolj tsutslagdaagu shdee tsunamigaas bolj tsutslagdsan

0  |  0
Icheechee ta nar(49.0.137.164) 2020 оны 02 сарын 28

Mongol sumochid Eh orondoo handiw orgoochee !!! Duugai baigaad baij bolohgui biz dee ! Ydaj neg gart barigdaj nudend uzegdeh zuil hiih estoish dee ICHEECHEE ta nar !!!!

0  |  0
Зов(103.229.122.7) 2020 оны 02 сарын 28

Цуцлах байлгуй дээ

0  |  0
Зов(103.229.122.7) 2020 оны 02 сарын 28

Цуцлах байлгуй

0  |  0
Top