Чилид коронавирусний гурав дахь тохиолдол бүртгэгдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Чили улсад шинэ төрлийн коронавирусний халдварын гурав дахь тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “56 настай хүн халдвар авсан. Тэр нийслэлд амьдардаг. Европоор аялж, тэр дундаа Италийн хойд хэсэгт очоод ирсэн хүн” гэж мэдээлсэн байна.

Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд гэрт нь ажиглаж байгаа аж.

Чилийн Эрүүл мэндийн сайд Хайме Маньялич өнгөрсөн сарын 7-нд тус улсын засаг захиргаа коронавирусний халдварын тархалтын эрсдэлтэй холбоотойгоор эрүүлийг хамгаалах салбарт онц байдал зарлаж байгааг мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top