КОВИД-19 | Дэлхий даяар эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ дэлхий даяар эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэх төлөвтэйг анхаарууллаа.

Сүүлийн үед дэлхийн бусад улс оронд ялангуяа Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали улсад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас шалтгаалан эмнэлгийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж буй юм.

“Эмнэлгийн хэрэгслийн нөөц дэлхий даяар хурдан хугацаанд шавхагдаж байна. Эрэлтийг нийлүүлэлт нь хангахгүй, түгшсэн иргэд олноор нөөцлөх, буруу ашигласнаас үүдэлтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебресус ярьсан юм.

ДЭМБ дэлхий даяар сар бүр 89 сая амны хаалт, 76 сая эмнэлгийн бээлий, 1.6 сая хамгаалалтын шил хэрэглэх шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

Өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд хувийн хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж ДЭМБ-ын удирдлагууд үзэж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top