Сирид хоногт найман удаа гал нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Сирийн Идлиб мужийн гал зогсоосон бүсэд хоногт найман удаа дэглэм зөрчсөн тохиолдол бүртгэгджээ. Гал зогсоох гэрээг өнгөрсөн баасан гарагт хүчин төгөлдөр болгосон байсан юм. Сири Арабын Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэр дэх дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн дарга Олег Журавлёвын ярьснаар хууль бус зэвсэгт хүчнийхэн гал зогсоох гэрээг найман удаа зөрчжээ. Тэд Алеппо мужид хүн ам амьдардаг гурван суурин руу, Латакияд мөн гурав, Идлиб мужид нэг суурин руу гал нээсэн байна.

Идлиб мужид өмнө нь гал зогсоох дэглэм зөрчсөн тохиолдол гараагүй талаар Турк улс мэдээлж байсан юм.

Кремльд энэ сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сирийн нөхцөл байдлын талаар хэлэлцээр хийсэн билээ. Тохиролцсон ёсоор энэ сарын 6-ны 00:01 цагаас Идлиб мужид гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсэн юм.

ОХУ болон Турк улс 6 км үргэлжилсэн аюулгүйн бүс бий болгохоор шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top