Мартын 8: Казахстанд хоригдлуудыг ээжтэй нь яриулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан, Казахстаны хорих ангиуд хоригдлууддаа гэр бүлийнхэнтэйгээ видео яриа хийх эрх олгожээ.

Баруун Казахстаны хорих ангийн хэвлэлийн төлөөлөгч “Хүмүүжигчид их баяртай байлаа. Видео ярианд хүүхэд, эцэг эх гээд гэр бүлээрээ оролцож болно. Нэг хоригдлын ээж нь 60 насны ойгоо тэмдэглэж байгаад хүү нь ярихад их баярласан. Өөр нэг хүмүүжигч 10 жилийн дараа ээжийнхээ царайг анх хараад уйлсан. Хүн болгон хорих газарт байгаа ах дүү, хамаатан саднаа эргэж чаддаггүй. Ийм арга хэмжээний дараа хүмүүжигчдийн сэтгэл санаа илт сэргэдэг” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(202.126.89.114) 2020 оны 03 сарын 10

Сэтгэл нь дэвтэждээ

0  |  0
zochin(122.201.22.47) 2020 оны 03 сарын 09

ewii de

0  |  0
Top