Хятадад нас барсан хүний тоо 3136 болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас урд хөрш Хятадад нас барсан хүний тоо 3136 болжээ. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр халдвар авсан нийт хүний тоо 80.7 мянгад хүрсэн байна.

Тэгвэл эдгэрсэн хүний тоо 59.8 мянгад хүрчээ.

Хятад улсын Төрийн хорооны эрүүл мэндийн асуудлаарх тусгай шинжээчдийн комиссын дарга Жун Наньшанийн мэдэгдсэнээр “COVID-19”-ийн халдвар дэлхий дахинд тархах нь хамгийн ойрдоо зургаадугаар сар хүртэл үргэлжлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top