Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны халдвар илэрсэнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас мэдээлэл авлаа.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Халдварыг тархаахгүйн тулд орон нутгийн нийтийн тээвэр, авто тээвэр, хувийн автомашины хөдөлгөөн, мөн галт тэрэг, онгоцны нислэгийг зогсоосон. Энэ сарын 16 өдрийн 07:00 цаг хүртэл зогсоолоо. Энэ хооронд бүх хавьтагч нарыг тогтоож, тусгаарлах арга хэмжээ авна.
Халдвар 02:00 цагийн үед тогтоогдоод, өглөө 06:00 цагаас Улсын онцгой комисс хуралдсан. Гуравдугаар сарын 2-ны байдлаар Франц 140 гаруй хүн халдварласан байсан байна. Одоо бол халдвар нэмэгдсэн. Герман, Франц, Англи гээд халдварын тархалт нэмэгдлээ. Цар тахал гэж хэлэх хэмжээнд хүрч байх шиг байна. Халдвар авсан хүнтэй хамт ирсэн 120 хүнийг цагдаагийн байгууллага нэр, холбоо барих хаягийг нь тогтоон ажиллаж байгаа.
Гадаадаас ирэх, гадагшаа гарах хөдөлгөөний асуудлаар Гадаад харилцааны яамтай хэлэлцэж, хэрхэхийг шийдвэрлэнэ. Москва – Улаанбаатар, Эрүү - Улаанбаатар чиглэлийн олон улсын гал тэргийг хязгаарлах байх.
Нүүрс тээврийн үйлчилгээг маш нарийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн дор явуулж байна. Монголоос Хятад руу ороод нүүрс буулгаад ирж байгаа жолооч нар машинаасаа буухгүй, хооллохгүй байх чиглэл өгч байгаа” гэлээ.
ШУУД
Сэтгэгдэл ( 1 )
битгий сүржигнээд бай та нар ажлаа л сайн хий