Франц иргэний байсан О-Де-Франс мужид 173 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол илэрсэн билээ. Францын коронавирусний тархалт хамгийн эрсдэлтэй байгаа бүс нутаг гэгдэж буй О-Де-Франс мужид одоогоор 173 тохиолдол бүртгэгджээ. Монголд энэ сарын 2-нд ирсэн, одоо Дорноговь аймагт тусгаарлагдсан 57 настай франц иргэнийг Улаанбаатар хот руу ниссэн өглөө О-Де-Франс мужид шинээр 67 тохиолдол бүртгэгдсэн байна.

Францад одоогоор 1412 хүн коронавирусний халдвар авч, 25 хүн нас бараад байгаа юм. Тус улсын Үндэсний ассамблейн таван гишүүн коронавирусний халдвар авсан бол урьд шөнө Францын Соёлын сайд Франк Ристер “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогджээ. Сайдыг Парис дахь гэрт нь тусгаарласан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Эрдэмтэд шинэ төрлийн коронавирус өөрчлөгдөн хувирч тархан, эхэн үедээ шинж тэмдэг нь илэрдэггүй болсныг анхааруулж буй.

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа ч яаралтай арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Top