Эдийн засагч Л.Наранбаатар Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдыг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагад өгч, шалгуулах үндэслэлүүд байна гэж өнөөдөр /2020.03.13/ мэдэгдлээ.
Тэрбээр "З.Энхболд улс төрийн эрх мэдлээ ашиглан нийгмийн эрх ашгийн эсрэг ажиллаж байгааг батлах үндэслэлүүд хэд хэдэн компанитай холбоотойгоор тодорхой болж байна" гээд "Тухайлбал, говийн гурван аймгийн долоон суманд байгаль орчин сүйтгэж байгаа гэх дуулианд байнга өртдөг “Страто” ХХК З.Энхболдын хамаарал бүхий компани" гэж мэдэгдлээ.
“Страто” компанийг үндэсний компани гэж байна. Тэгвэл тийм биш. Нүүрс олборлолтын лицензгүй, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани. “Страто”-гийн захирал А.Баттүшиг 37%, Г.Эрдэнэбилэг 10%, Э.Сэржмядаг 3%, Хятадын Шандун Шенхан Жиеэ эдийн засгийн худалдааны компани 50% эзэмшдэг.
Тэгвэл А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нэг өрөөнд, нэг оффист ажилладаг. Хаяг нь NCP Plaza, 2-р давхар. А.Баттүшиг нь мөн “Браунрок” компанийн Гүйцэтгэх захирал. Харин “Браунрок”-ийн эзэн нь З.Хишигтогтох. Тэгэхээр З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, түүний Гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэсэн гинжин хэлхээ харагдаж байна.
“Страто” компани ТЭЗҮ-ээ батлуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж өгсөн хөлсөөрөө орлого олно гэж төсөл бичээд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, үйлдвэрээ барьсан байдаг.
Гэхдээ ТЭЗҮ батлагдахаас өмнө үйлдвэрийг барьж, нээлтээ хийн, нүүрсээ угаагаад эхэлчихсэн. ТЭЗҮ-гүй хэр нь үйлдвэр барьж, үйлдвэрлэл эхэлсэн нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үндэслэл.
“Страто” компани “Эрдэнэс-Тавантолгой”-гоос хамгийн өндөр чанартай нүүрсийг сорчлон, хямд үнээр авч угаагаад цааш нь экспортолсон. “Эрдэнэс Тавантолгой” 2019 оны төсөвтөө 21.3 тэрбум төгрөг батлуулж, нүүрсээ угааж баяжуулан борлуулна гэж тусгасан байдаг.
Тэгвэл тэр баяжуулсан нүүрсийг нь “Эрдэнэс-Тавантолгой” биш “Страто” авч зараад ашиг олсон. ТЭЗҮ-ээр нь авч үзвэл, “Страто”-гийн баяжуулсан нүүрс “Эрдэнэс Тавантолгой” компанийнх байх ёстой байтал хэрэг дээрээ “Страто” компани 70 ам.доллароор нүүрс худалдаж аваад, 140 ам.доллароор зарж байгаа гэдгийг А.Баттүшиг захирал нь өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байдаг.
“Страто” ХХК Үндэсний хөгжлийн газартай татварын тогтворжуулалтын гэрээ хийсэн байдаг. Энэ тухай иргэд ч, Сангийн сайд ч, УИХ-ын гишүүд ч мэдээгүй байдаг. Тогтворжуулалтын гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, АМНАТ-ийн хувь хэмжээг нэмэхгүй тогтворжуулна гэж заасан. Ингэж гэрээ хийхдээ хуурамч ТЭЗҮ-дээ үндэслэсэн.
“Страто” одоо жилд 1.5 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг Шивээ овоогийн нүүрсний уурхайн ойролцоо барьж ажиллуулж байна. Хүчин чадлыг нь 4.5 сая тонн болгож өргөжүүлэх ТЭЗҮ нь хийгдэж байна. Тус үйлдвэр рүү Зүүн Баянгийн төмөр зам чиглэж буй. Сануулахад, тус төмөр замыг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх ногдол ашгаар барьж буй. Цаашдаа бидний ногдол ашгаар барьсан Зүүн баянгийн төмөр замаар Хятадын хөрөнгө оруулалттай “Страто” үйлдвэр рүү “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс өдөр шөнөгүй урсана. Цаашид “Эрдэнэс -Тавантолгой” өөрийн баяжуулах үйлдвэртэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гол хохирогч нь 1072 хувьцаа эзэмшигчид бид байх бөгөөд энэ мэт байдлаар 100 жилийн хугацаанд Тавантолгойн 500 сая тонн сор нүүрсээ “Страто”-д алдах эрсдэлтэй байна.
Үндсэн Хуулийн Цэц иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг компаниудаас авч чадахгүй байдалд хүргэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Жилд 1.3 их наяд төгрөг авах боломжгүй болгосон нь нийгмийн талцал бий болгосон шүү дээ.
АМНАТ-ийг устгах захиалагч нь З.Энхболд гэсэн агуулгатай мэдээллүүд гарсны дараа “Страто” компанийн ажилчдын байгуулсан “Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” гэх нэртэй шинэ төрийн бус байгууллагаас хэвлэлийн хурал хийж байсан. Хэвлэлийн хуралд нь холбооны Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ, хуульч С.Баярмаа, “Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нар байсан. Хэвлэлийн хурлын гол санаа нь Сангийн сайдыг буруутгаж, Үндсэн хуулийн Цэц АМНАТ-ийг устгасан шийдвэрийг зөвтгөхдөө З.Энхболдын хэлээд байгаачлан дотоодын үйлдвэрүүдийг дампууруулах бодлого АМНАТ дээр хэрэгжиж байна, баяжуулах үйлдвэрүүд АМНАТ төлөх ёсгүй, сангийн сайд Хятадын импортлогчдыг дэмжиж байна гэж байсан юм.Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр “Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг “Страто” иргэдийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрсээ 70 ам.доллараар нүүрсээ худалдаж авдаг. Баяжуулаад цааш нь үүнийгээ хоёр нугалан 140 ам.доллараар зардаг гэсэн нь анхаарах ёстой үг гэж эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь мэдэгдэж байсан.
Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулиар тооцоо хийхэд “Страто” АМНАТ хэрхэн төлж байсныг тэрбээр тодотгосон.
Дотоодын борлуулалт гээд “Эрдэнэс Тавантолгой” 70 ам.доллароос 2.5 хувиар тооцоход 1.75 ам.долларын АМНАТ төлнө. “Страто” суурь таван хувь, мөн үнийн өсөлтийн буюу үнэ 140 ам.доллар үед нэмэлтээр 1.5 хувь, нийлээд 6.5 хувь АМНАТ төлөхөөр тооцно. Энэ нь 140*6.5%= 9.1 ам.доллар гэсэн тооцоог хийсэн байсан. АМТХ-ийн “47.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна” гэсний дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрсэнд ногдуулсан 1.75 ам.долларыг төлөхөөр тооцогдсон 9.1 ам.доллароос хасаж, үлдсэн 7.35 ам.долларыг төлнө. Төлсөн 7.35 ам.долларыг баяжуулсан нүүрсний үнэ 140 ам.долларт харьцуулахад 5.25% гарч байна гэсэн тооцооллыг хэлж байсан.
Тэгвэл олборлолтын лицензтэй, өөрийн баяжуулах үйлдвэртэй Монголын "МАК", "Өсөх зоос", "Энержи Ресурс" гэх компаниуд 140 ам.долларын үнийн түвшинд ямар ч хөнгөлөлтгүй 6.5% АМНАТ төлж байгаа. “Страто”-гоос 1.25%-иар илүү татвар төлж байсан гэсэн үг. Тэд Монголын компани, баяжуулах үйлдвэрээсээ гадна уурхай, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, мянга мянгаар нь тогтвортой ажлын байр бий болгосон компаниуд. Гэхдээ олборлосон түүхий нүүрснээсээ “Страто” шиг ямар ч хөнгөлөлт эдэлж байгаагүй. Тэд “Страто” буюу Хятадын 50% хөрөнгө оруулалттай, лицензгүй баяжуулах үйлдвэрээс их АМНАТ төлдөг нь эндээс шууд харагдана гэсэн мэдээллийг өгч байсныг сануулъя.
Эдийн засагч Л.Наранбаатар мөн өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” дээр баяжуулах үйлдвэр ярих болгонд З.Энхболд гарч ирж улс төр хийдэг. “Эрдэнэс-Тавантолгой” баяжуулах үйлдвэргүй байх нь “Страто”-д ашигтай, Монголчуудад ашиггүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 22 )
халдварт өвчин гарчихаад байхад янз бүрийн хэрүүлээ зогсоовол яасан юм бол? хүмүүсийг стресст оруулах хэнд хэрэгтэй вэ?
Наранбаатар Энхболдыг ийм баримттай, хаашаа ч бултах аргагүй болтол нь нотлоод бхйхад гүрийгээд л байх юм. IPO хийж хөрөнгө босгоод нүүрсээ баяжуулж нэмүү өртөг шингээгээд, төмөр зам тавьж түүгээрээ нүүрсээ зөөвөл хувьцаа эзэмшигчдэд, монгол улсад ашигтаы гэдэг нь ойлгомжтой. Энхболд болохоор түүхий нүүрсээ машинаар зөөсөн нь ашигтай, илүү зардал дэмий гээд байна. Тавантолгой нүүрсээ угаахгүй түүхийгээр нь гаргаад байвал нүүрс угааж гаргаж байгаа Энхболдод ашигтай, нүүрсээ угааж баяжуулаад.гаргавал Энхболдод ашиг багатай юм байна. Харин засгийн газар ipo-гоо зөв гаргах хэрэгтэй.
Наранбаатар Энхболдыг ийм баримттай, хаашаа ч бултах аргагүй болтол нь нотлоод бхйхад гүрийгээд л байх юм. IPO хийж хөрөнгө босгоод нүүрсээ баяжуулж нэмүү өртөг шингээгээд, төмөр зам тавьж түүгээрээ нүүрсээ зөөвөл хувьцаа эзэмшигчдэд, монгол улсад ашигтаы гэдэг нь ойлгомжтой. Энхболд болохоор түүхий нүүрсээ машинаар зөөсөн нь ашигтай, илүү зардал дэмий гээд байна. Тавантолгой нүүрсээ угаахгүй түүхийгээр нь гаргаад байвал нүүрс угааж гаргаж байгаа Энхболдод ашигтай, нүүрсээ угааж баяжуулаад.гаргавал Энхболдод ашиг багатай юм байна. Харин засгийн газар ipo-гоо зөв гаргах хэрэгтэй.
Наранбаатар Энхболдыг ийм баримттай, хаашаа ч бултах аргагүй болтол нь нотлоод бхйхад гүрийгээд л байх юм. IPO хийж хөрөнгө босгоод нүүрсээ баяжуулж нэмүү өртөг шингээгээд, төмөр зам тавьж түүгээрээ нүүрсээ зөөвөл хувьцаа эзэмшигчдэд, монгол улсад ашигтаы гэдэг нь ойлгомжтой. Энхболд болохоор түүхий нүүрсээ машинаар зөөсөн нь ашигтай, илүү зардал дэмий гээд байна. Тавантолгой нүүрсээ угаахгүй түүхийгээр нь гаргаад байвал нүүрс угааж гаргаж байгаа Энхболдод ашигтай, нүүрсээ угааж баяжуулаад.гаргавал Энхболдод ашиг багатай юм байна. Харин засгийн газар ipo-гоо зөв гаргах хэрэгтэй.
2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо
Naranbaatar iim sudalgaatai yariad bna unen bhaa gehdee uls toriin iim uyed yariad urd n yagaad tag baiv
Тэр стратог хаагаач Энхболд гэдгийг шоронд хатаа
30 жил төр зайдалсан 2 намын хулгайч нар монголоос үүрд зайлж ард түмэн минь хөгжил цэцэглэлтийн замд орох болтугай
Страто тавантолгой зүүнбаянгын төмөр замын хөрөнгийг гацаасан
МЭДЭХ ЮМ АЛГА . ТА НАР ГАНЦ ТАВАН ТОЛГОЙГОО АРД ТҮМЭНДЭЭ ҮЛДЭЭГЭЭЧ . ЖИЛ БҮР 1072 Ш ХУВЬЦААНЫ АШИГ ӨГЧ БАЙГААЧ АРД ТҮМЭНДЭЭ . ХЭН НЭЬ ҮНЭН ХЭН НЬ ХУДАЛ ХЭЛЭЭД БАЙГААГ МЭДЭХ ЮМ АЛГА. АРД ТҮМЭНИЙ ТУСЫН ТУЛД ШИЙДЭЭРЭЭЙ ДЭЭ . ХЭН Ч БАЙСАН
Архаг хулгайч коронавирус Энхболд УИХ-н дарга болоод яаж сагсуурч байлаа Гайхалтай эх оронч дүр эсгэсэн могойн хороор дүүрсэн тэр хулганын гөлчгийний тархитай Энхболд алуурчин Эрдэнээтэйгээ нийлж ард биднийг өлсгөж алаад бүгдийг хуу хамах бодлогоо хэрэгжүүлэхээр шийдлээлдээ. Өмч хувьчиллаар АН-н гишүүд хамаг үйлдвэрийг хувааж аваад Хятадуудад хямдхан өгч өөрсөддөө хэд гурван юм унагасан байдаг. Манкурт болгох хичээлийг АНУ аваачиж заасан. Тэгээд зааврын дагуу улсаа унагав
Энэ залуу Монголчуудад өштэй юм шиг байгаан. Олигархиудыг улаан цээжээрээ хаагаад гүйгээд байдаг юм. Жирийн иргэдэд 1 зүсэм юм ноогдох гэхээр л ухаанаа тавих гээд шээс нь гоожих гээд байгаа .юм шиг болчихдог. Нүүрээ улалзуулж минчийлгэж байгаад дайрдаг. Хэлж буй үг нь гүтгэлэг байна уу худал байна уу түүнд юу ч биш. Зүгээр л хэн 1нийг бусдын захиасаар няц гишгэх л ажил. Монгол түмэнд өширхдөг ийм хачин аймаар яаж болдог байнаа Монгол эхээс төрсөн л баймаар..Арай гэхэд арай
Zii beltreg eebeegiin uruusun dugui ...erdenetiin achit eh darhanii tumurlug hutuliin tsementiin uildveriig luivaraar huivaldan avagchidiin hamsaatan ...muu lalar ....saihanbileg uneniig n helj turiin hutguur novshiin taigan ...shorond hii
Яагаад Гашуунсухайт биш эхлээд Зүүнбаянгийн тѳмѳр зам гэж ярьдаг нь ийм л эрх ашигийн нэг үндэс болж таарлаа. Яалт ч үгүй Баттулга-Зи гэсэн холбоос үйлчилж байна. Воситчныйгийн үлгэрийг хэн ярьдаг билээ? Дээрээс нь Зи болон түүний хамтрагчид ждү-г дэмжих хуулийн цоорхойгоор асар их татвараас чѳлѳѳлѳгддѳг. Зүгээр л шалгачих. Зи-н холбогдолтой бүх хүмүүсийн компаниудыг.
Битгий ШАА
СТРАТО ХХК-ны цаад жинхэнэ эзэн хэн бэ? АН биш биз, Ерөнхийлөгч байгаа юм уу Тэгээд З.Энхболдын буруутайд хариуцлага тооцохгүй байна уу \n
энэ хүн өөрөө Монгол улсад яг бодит ажил хийсэн юм
зика нь ч энэ наранбаатар ч хэн ч ялгаагүй хоосон улс төр поп хийж улсыг хорлож байгаа баагийнууд нүүрсээ түүхийгээр сорчилж гаргахыг сангийн сайд хүрэлбаатар энэ наранбаатар гэгч дэмждэг цаана нь хятадууд урдаа угаагаад өчнөөн мөнгө хийж байгааг монголд шингээхийг эсэргүүцдэг. зика болхоор жонжууд ТТ авч өгөхийн тулд гацаах ажлыг хийдэг. Өнөөдөр хараалын бай болоод байгаа элбэг энхсайхан сайханбилэгийн үед яригдасан төсөл уг нь хамгийн сайн хувилбар байсан даанч 3 үсэгтэй компани гээд бүгд нураасан
ХҮНИЙ УГААДСААР ХООЛЛОГЧ ТАХАЛ МИНЬ ЗАЙЛЖ ҮЗ
Зика вирус
ТЭЗҮ-д зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог байхад тэндхийн мэргэж хяналт юу харж суудаг байнаа. Энэ бүх зүйлээр батлагдвал ЗИ бол монголын ард түмнээр тоглоом тохуу хийж өөрсдийн эрх ашгийг дээгүүр тавьсан этгээд болохнээ. Юун улс төрч, удирдагч хамгийн зэвүүн хорчин л болохнээ. Харж л бая.
muu zik ch nariindaa muukhay lud yum daa , tawan tolgoig msc-d ugukhguy mongolyn ard tumniikh geed poprood baysan ni iim l uchirtay bayj dee , kharaal idmer