“Эрдэнэс Таван толгой” ХК Говьсүмбэрийн чиглэлийн тээврийн ачилтаа зогсоохоо мэдэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор өчигдөр \2020.03.27\ тэмцэж эхэлсэн.

Гэхдээ хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор малчид тэмцлээ түр зогсоосон бөгөөд нийт нүүрсний тээврийн 82 машины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан гэнэ.

Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цогтцэций суман дахь салбарын захирал н.Эрдэнэхуяг Говьсүмбэрийн чиглэлийн нүүрсний тээврийн ачилтаа албан ёсоор зогсоосноо тус сумын Засаг дарга О.Бадарчид утсаар мэдэгдсэн байна.

Одоогоор ачилтаа хэдий хугацаанд зогсоож байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (49.0.191.250) 2020 оны 03 сарын 30

Мандахбаяр-ын сонгуулийн шоу-ны хэсэг кккк

0  |  0
зочин(202.126.88.168) 2020 оны 03 сарын 27

Хэдэн малчин цуглуулж хууль журам яагаад зөрчиж улс төр хийгээд байгаа юм бэ . Боломж олдсон дээр нүүрсээ гаргаж борлуулах хэрэгтэй . Уурхай дагаж олон иргэд ар гэр амьдралаа залгуулах гэж зүтгэж байгааг ойлгоорой .

2  |  0
Top