Гурван аймгийн 7 сум дамнан хууль бусаар нүүрс тээвэрлэж байсан “Страто” ХХК-ийн ачилтыг зогсоосноо “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн зүгээс орон нутгийн удирдлагуудад өчигдөр /2020.03.27/ албан ёсоор мэдэгдлээ.
Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас 10 км хүртэл өргөнтэй, 14 хүртэл салаалсан 430 км шороон зам үүсгэж, байгаль орчныг сүйтгэн иргэдийг хохироож байгаа юм.
“СТРАТО” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ хамтран орон нутгийн удирдлага, иргэд, малчидтай хамтран асуудал дэвшүүлж, тэмцэл эхлүүлсэн. Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас говийн дөрвөн аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг хамарсан 10 км хүртэл өргөнтэй, 14 хүртэл салаалсан 430 км шороон зам үүссэн билээ. Ийнхүү байгаль, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулсаар бараг нэг жил болж байна.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр энэ талаар “Бид энэхүү хууль бус үйлдлийг зогсоохын төлөө орон нутгийн иргэд, малчид, удирдлагуудтай хамтран тэмцлээ үргэлжлүүлэх болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлтийг албан ёсоор хийлгэх, тусгай зөвшөөрлийг цуцлах хууль ёсны шаардлагыг “Хил хязгааргүй алхам” ТББ-тай хамтран холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хатуу хяналт тавьж ажиллана. Цар тахлаас ч илүү аюул заналыг Монголын нийгэм, хүн, байгальд учруулж буй хариуцлагагүй уул уурхайтай хийх тэмцлээ бид иргэний нийгмийн байгууллагууд, шударга иргэдтэйгээ хамтран үргэлжлүүлж, үр дүн, холбогдох мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Дэмжиж байна. Мандахбаяраа дараагийн ээлжинд нинжа нартай тэмцэл явуулаарай. Газар дэлхийг жинхэнэ утгаар нь сүйтгэж байгаа новшнууд шүү.
Өөр бас компани бвал хамтруулаарай
Sanal neg bna
Дэмжиж бна.
Зика дарга баларчээ
Зандаахүүгийн Энхболд нууц ноёнтон нь шүү
Тэмцэл зөв шүү. Говийн эмзэг хөрсийг ингэж сүйтгэж болохгүй.