Энэ сарын 12-ны 07.00 цагаас 16.00 цагийн хооронд Өвөр Монголд коронавирусний халдварын тохиолдол шинээр 34 бүртгэгдсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байлаа.
Өвөр Монголын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр халдвартай хүмүүс ОХУ-аас Манжуурын боомтоор орж ирсэн байжээ. Манжуурт одоогийн байдлаар хэд хэдэн эмнэлгийг тусгаарлан, өвчтөнүүдийг байрлуулж байна.
Хөлөнбуйраас 115 хүнтэй эмч нарын баг Манжуурт ажиллахаар болжээ.