ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4070 шинэ тохиолдол батлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.18/

Дэлхийн  213 улс орон, бүс нутагт 2.250.660 хүн коронавирусээр өвчилж, 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн статистик байна.

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4070 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийтдээ 32 мянган хүн энэ вирусээр халдварласан нь тогтоогдлоо.

Тус улсын нийт тохиолдлын 45 хувь нь Москва хотод бүртгэгдсэн бөгөөд өвчлөл өмнөх өдрөөс 43 хувиар өсжээ.

Москва хотын дарга ирэх долоо хоногт халдварын оргил үе байх болно гэж мэдэгдсэн байна. Тус улсад 1.7 сая хүнд шинжилгээ хийсэн боловч найдвартай байдалд эргэлзэж байна гэсэн мэдээллийг тус хотын дарга өгчээ.

Өвчтөнүүдийн 50 хувьд өвчний шинж тэмдэг балархай байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top