Д.Нямхүү: Франц иргэний таван шинжилгээний дөрөвт нь вирус илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас  коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2020.04.18/

ХӨСҮТ-ийн Ерөнхий  захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 83 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг дуулгалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн тандалт, хяналт,  лаборарторийн шинжилгээ болон  эмчийн хяналтад байгаа аж.

Замын-Үүдэд тусгаарлагдаж байгаа 58 хүний шинжилгээний хариу маргааш гарах юм байна. 

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Эмчилгээ оновчтой болж байна гэж үзэж байгаа гэдгийг тэрбээр онцлов. 

"Коронавирусний шинжилгээг цус, шээс гэх зэрэг таван сорьцоос авдаг. Франц улсын иргэний тухайд коронавирусийг илрүүлэх таван сорьцын шинжилгээний дөрвөөс нь вирус илрэхгүй байгаа сайн мэдээ байна. Нэгээс нь л одоогоор коронавирус илэрч байгаа" гэж Д.Нямхүү эмч мэдээллээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.41.158.177) 2020 оны 04 сарын 19

Hamgiin hvnd tussan ni ene muu bj l dee.daraa ni tussan mongolchuud ehneesee edgeed, garaad bga biz de

0  |  0
Bolort(24.19.4.149) 2020 оны 04 сарын 19

Bitgii huts

1  |  0
zochin(49.97.97.142) 2020 оны 04 сарын 18

Mgld ymar ch virus onth garaad zugeer yum bich u ... hajuu 2oron daraalaad hund bolood bhad manai g unen uu emch suvlagch nartaa talarhaj gol l unen zuv shudraga bdal erhem

0  |  0
Ө(182.160.38.254) 2020 оны 04 сарын 18

ЛАЙТАЙ ФРАНЦ ЗДА ВЭ. ЯМАР ИХ ЗАРДАЛ ГАРЧ БАЙНАА ЗДА ЮМА

0  |  1
Иргэн(103.26.193.4) 2020 оны 04 сарын 19

Эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй маш сайн ажиллаж байгаа. Цалин хөлсийг нь сайтар нэмэх хэрэгтэй. Хүнд хэцүү үед ядаж эдийн засгийн дарамтгүй ажиллах ёстой. Байдал арай намдуу үед Нямхүү эмч жаахан амрах хэрэгтэй байх шиг. Энэ хүний сэтгэл зүйн байдлыг өөрөөс нь өөр хэн ч мэдрэхгүй байх шүү. Танд болон танай хамт олонд түмэн олон итгэж байгаа

0  |  1
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 18

Хумснаас нь яснаас нь үснээс нь арьснаас нь вирус илрээгүй гэх гээд байнаа даа янз нь. Ганцхан биенээс нь л вирус илрээд байгаа юм биз дээ. Ингэж хүүхэд шиг юм ярьж байхаа боль.\nТэр франц этгээд вирус тээсэн хэвээрээ л байгаа юм байна.

0  |  2
Top