ХӨСҮТ-д хийсэн 82 шинжилгээнд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, цаг үеийн мэдээллээ хүргэлээ. 2020.04.18

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээг үүнд хамруулж хэлж байна. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байгаа. Маргааш хариуг нь танилцуулна.

Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тогтвортой, сайн байна. Эмчилгээ оновчтой болж байна гэж үзэж байгаа. Коронавирусний шинжилгээг цус, шээс гэх зэрэг таван сорьцоос авдаг. Франц улсын иргэний тухайд коронавирусийг илрүүлэх таван сорьцын шинжилгээний дөрвөөс нь вирус илрэхгүй байгаа сайн мэдээ байна. Нэгээс нь л одоогоор коронавирус илэрч байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.40) 2020 оны 04 сарын 18

ДУНД ЗЭРЭГ ГЭЧИХЭЭД АРААС НЬ САЙН БАЙНА ГЭДГИЙГ БИД ДУНД ГЭДГЭЭР НЬ ОЙЛГОХ УУ , САЙН ГЭДГЭЭР НЬ ОЙЛГОХ УУ

0  |  0
Аниа(39.115.114.99) 2020 оны 04 сарын 18

Гадаад оношлуурт итгэж болох уу нөгөө хятад оношлууур уу. Өөрсдөө арчдас авааад мизроскоб мэтээр нь харчих чадвар байхгүй юу. Заавал бусдыг дууриайдаг юм уу. Амэрик бол харууд гудамжныхан мэтээсээ салах арга. Солонгос япон олон хөгшчүүлээсээ салах арга болчоод байна. Бас визгүй гадныхан шарч өгдөггүй болохоор монгол хэнээсээ салах гээд байна

0  |  0
Top