Д.Нямхүү: Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүнээс коронавирус илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.04.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 104 хүний шинжилгээ хийж хяналаа. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, түүнтэй хамт боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Үүргийн онгоцоор сүүлд дөрөвдүгээр сарын 8-нд ирсэн олон өвчтэй хүн ирсэн. Тэдэнд давтан шинжилгээ хийж үзлээ. Хавдрын оноштой хүн ч ирсэн, онцгой анхаарч байна. Тэднээс коронавирус илрээгүй" гэх мэдээллийг өглөө. 

Top