Д.Нарангэрэл: Тусгаарлалтад байгаа 25 хүнд зовиур илэрсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл тус яамнаас өнөөдрийн /2020.04.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. 

Энэ үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ОХУ-д өвчлөл эрчтэй байна. Ялангуяа сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдсэн байна. Москва хотын захиргаанаас хөл хориог чангатгаж, зөвшөөрөлгүй метрод суухгүй байхаар болсон байна. Буриад улсад 115 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2002 хүнд халдвар тараасан байж болзошгүй байна. Энэ нь нэг халдвартай хүн олон хүнд тарааж болдог жишээ болж байна. Эрхүү, Буриадад бага насны хүүхэд өвчлөх нь цаг агаартай холбоотой. Шинж тэмдэггүй нян тээгчээс халдвар авч байна гэж үзэж байгаа юм байна. ОХУ-д шинэ эмчилгээ нэвтрүүлж байгаа юм байна. Энэ бол өвчилсөн хүний цуснаас дээж авч гурван хүнд эмчилгээ хийсэн байна. Энэ нь үр дүнгээ өгсөн. Иймээс коронавирусний халдвараар өвчилж эдгэсэн иргэдийг цусаа өгөхийг уриалж байгаа юм байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Монгол Улсын хувьд ажиглалтад 1227 хүн байна. Өчигдрийн байдлаар 226 хүн тусгаарлалтын байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байранд зовиур илэрсэн 25 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэнд байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Харин 119 тусгай дугаарт 160 дуудлага ирсэн. Ихэнх хувь нь эмнэлзүйн шинж тэмдэг, хүүхэд гадуур тоглож байна зэрэг дуудлага ирсэн байна" хэмээн ярилаа. 

Top