Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногт энэ хаврын анхны бороо орлоо. Байгаль дэлхий сэргэж, ургамал ногоо өндийж, модод гөлөглөсөн хавар бүхэн сайхан ч энэ жилийн хавар арай өөр байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан аюулт тахлаас үүдэн дор бүрнээ айдастай, хөл хориотой байгаа болохоор хотын төвөөр хөтлөлцөн алхах хосууд, цэцэрлэгт хүрээлэнд шаагилдах цовоо үрсийн цолгиун дуугүй өнгөрч байна.
Уг нь өдийд бол хаа сайгүй баяр хөөрийн дуу цацарч, хүн бүрийн сэтгэл тэнэгэр байдаг шүү дээ. Оюутан залуус Сэлбийн эрэг дээр болзож, шүлэг яруу найргаа уншиж, сэтгэлийн үгээ шивнэлдэх хос залуусыг нууцхан харж атаархацгаагаад л. Амралтын өдрөөр гэр бүлээрээ уул хангайд алхаж зөөлөн хөрсийг түлхэн нарны гэрлийг анхлан харж байгаа цэцэгсийг нүдлүүлж, зүйл бүрийн шувуудын дуунд сэтгэлээ сэргээж суудаг сан.
Сагс, хөлбөмбөгийн тэмцээнийг найз нөхдөөрөө нийлэн үзэцгээж, өөрсдийн дэмждэг баг тамирчдаараа хуваагдан шаагилдангаа ганц нэгэн шар айраг шимж суух ч бас л сайхан шүү дээ. Нутгаас ижий залгаж нуурын хоолойн мөс энэ жил эрт унаж дэлхий дэлгэнэсэн сайхан хавар болж байгаа талаар ярихыг нь сонсонгоо нутгаа сэтгэл дотроо төсөөлөөд л. Яг л энэ жилийн зун гэр бүл, найз нөхдөө дагуулаад нутагтаа очно гэж өөртөө амлаад л. Гэвч энэ жил энэ бүхэн байхгүй ч улс үндэстнээрээ өвчнийг бүрэн дарахын төлөө нэгдэн нийлж тэмцэж чадаж байгаа нь сайшаалтай. Аливаа зүйл сайнтай муутай болохоор аюулт өвчинд ч гэсэн сайн тал байна.
Өвчнөөс болж монголчууд маань эх орон, элгэн садан, гэр бүлээ ямар их үнэ цэнтэйг илүү ихээр ухаарч, ойлгож байгаа шиг. Гэхдээ л хүн бүрийн нүдэнд аз жаргалын оч гэрэлтсэн “ХУУЧИН ДЭЛХИЙ”-ГЭЭ санаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Suirelruugee yavj bgaa delhii tiim saihan uu
Oroo ni oroogooroo joroo ni joroogooroo tembuulen
Ajilgui hun alaaraa toglono
Huuchin shigee Carbon dioxide aa agaart tsatssan shigee yavmaar bna geh geed bh shig bna. Yadgiin Eh Delhii joohon nuruugaa amraag l dee.