Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас Буриадад ажиллаж байсан хятад барилгачид нутаг буцаж, барилгачдын хомсдол үүсжээ. Тэд хэзээ эргэн ирэх нь ч тодорхой бус.
Буриадын тэргүүн Алексей Цыденов энэ сарын 18-нд цар тахлын үед барилгын салбарыг дэмжих зөвлөгөөн зохион байгуулж, барилгын компани, банк, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.
“Строители ТПП РБ” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн дарга Геннадий Доржиев “Барилын салбарт ажиллах хүсэлтэй хүмүүс байна. Гэхдээ мэргэжлийн ур чадвар хүрэхгүй байна. Тэднийг яаралтай сурган, орчин үеийн технологиор ажиллах чадвартай болгох хэрэгтэй. Нутгийн иргэдээ сургаж байж, бид тэднээр хятад барилгачдыг орлуулж чадна” гэж мэдэгдлээ.
Алексей Цыденов Барилгын яам, Боловсролын яамдад барилгачдыг шуурхай сургалтад хамруулахыг үүрэг болголоо. Мөн барилгын материалын үнийг хиймлээр өсгөхгүй байхыг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Архичин,хулгайч,хулхи буриадуудын барилга барина гэж юу байхав. Согтуу ч гэсэн оросуудаарай бариулсан нь ДЭЭР дээ.
Бордоо ашиглаж онгон байгалын нь