Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгч байна. /2020.04.20/
Сүүлийн 24 цагт ОХУ-д 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн 60 гаруй хувьд хөнгөн балархай шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд 45 хүртэлх насны хүмүүс дийлэнх нь аж. ОХУ өвчтөнүүдээ хяналтад авч чадаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Эмч ажиллагсдыг халдвараас хамгаалах хамгаалалтын хувцас үйлдвэрлэхийн тулд хэд хэдэн үйлдвэрийн ашиглалтын зориулалтыг өөрчилжээ. Хэдий тийм боловч хамгаалалтын хувцас хэрэглэлийн дутагдалд орох эрсдэлтэй тул БНХАУ-аас 1.2 сая хамгаалалтын хувцас авахаар гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд БНХАУ-аас 300 мянган хамгаалалтын хувцас авч байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )