2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр /2020.04.20/ олгож эхэлнэ гэж “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирж авах ёстой аж. Бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүй юм байна.
Тээшийг өнөөдөр 14.00 цагаас Чингис Хаан олон улсын нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ирж авахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )