Хятад улс коронавирусийг санаатайгаар тараасан уу!
Хятад улс коронавирусний халдвар тархахад санаатайгаар нөлөөлсөн нь нотлогдсон тохиолдолд хариуцлага тооцох шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. АНУ энэхүү цар тахлын шалтгааныг хувиараа мөрдөн шалгаж байгаа талаар тэрбээр мөн хэлжээ. Үүний зэрэгцээ, АНУ нь БНХАУ-ыг “COVID-19”-ийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа бөгөөд Америкийн эрх баригчдын үзэж буйгаар энэ нь дэлхий даяар өвчин тархахад хүргэсэн байна. Гэхдээ Вашингтон энэ таамгийнхаа талаар ямар ч нотолгоо гаргаагүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм мэдэгдэл нь үзэл суртлын дайн, дэлхийн тавцанд Хятадын байр суурийг сулруулах гэсэн оролдлого гэв.
АНУ Хятад улсыг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна
Америкийн удирдагч Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мөн “Хятадад коронавирусний халдварыг эхлэхээс өмнө зогсоож болох байсан. Гэхдээ тэд зогсоогоогүй. Одоо үүнээс болж дэлхий даяараа зовж байна... Алдаа гаргасан байж болно. Гэхдээ Хятад улс санаатай үйлдэл хийсэн бол энэ нь үр дагавартай байх ёстой” гэжээ.
Цагаан ордны тэргүүний тайлбарласнаар АНУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусний халдварын гарал үүслийн нөхцөл байдал, Хятадад тархаж, улмаар бүх дэлхийг хамарсан нөхцөл байдлыг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр энэ сарын 19-ний байдлаар АНУ-д 735 мянга гаруй коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эндсэн хүмүүсийн тоо 39 мянга давжээ. Үүний зэрэгцээ Трамп өмнө нь АНУ-д 60-65 мянган хүн энэхүү вирусний халдвараар нас барж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм. Вашингтон Бээжин рүү дайрсан ч АНУ хэцүү байдалд байгаа билээ. АНУ хувийн хамгаалалтын хэрэгслийн нийлүүлэлт дээр Хятадаас ихээхэн хамааралтайг “Ройтерс” агентлаг онцолсон байлаа. Америкийн эмч нар амны хаалт, амьсгалын хэрэгсэл, хамгаалалтын хувцасны дутагдалтай хэвээр байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ
Энэ нь АНУ-ын удирдлага дэлхий даяар коронавирусний халдвар тархсаны хариуцлагыг Хятадад тохох оролдлого хийж байгаа анхны тохиолдол биш юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ын удирдлага америкчуудыг санаатайгаар төөрөлдүүлсэн гээд одоо ч Бээжингийн шударга байдалд итгэхгүй байна гэжээ. Үүний зэрэгцээ Доналд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргасан. Цагаан ордны тэргүүн ДЭМБ “Хятад руу чиглэсэн” тул коронавирусний аюулын талаар цаг тухайд нь анхааруулаагүй гэж үзэж байна. Тодруулбал, АНУ-ын эрх баригчдын хоёрдугаар сарын эхээр Хятадтай харилцаа холбоогоо түр зогсоох шийдвэрийг илүү алхам гэж үзээд дэмжээгүй гэв. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд коронавирусний лабораторийн гарал үүслийн талаар олон хувилбар дэвшүүлсэн. “Fox News” телевиз энэ сарын 16-нд “COVID-19”-ийн халдвартай хүн Уханийн лабораторид ажиллаж байсан гэсэн материал цацсан байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн сэтгүүлчид энэ вирусний халдварыг илрүүлэх, тэмцэх чадвараараа Хятад АНУ-аас дээгүүр байгааг харуулах гэж тус байгууллагад ажилласан гэж бичжээ. Бээжин АНУ-ын эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан мэдээллийг няцаасан байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизян энэ сарын 17-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хятад улс дэлхийн хамтын нийгэмлэгээс коронавирусний бодит байдлыг нуугаагүй” гэжээ. Тэрбээр урьд өдөр нь “CGTN” телевизэд өгсөн ярилцлагадаа ДЭМБ-ын дүгнэлтийг иш татан коронавирусний лабораторийн гарал үүслийн талаарх хувилбар нь шинжлэх ухааны үндэслэлгүй болохыг онцолсон байна.
Мөн Уханийн вирус судлалын хүрээлэнгийн дарга Юань Жимин “COVID-19” хиймлээр бүтээгдсэн гэсэн гомдлыг үгүйсгэжээ. Түүний үзэж байгаагаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тараасан мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаанд бус харин таамаглал дээр суурилсан байна. Түүнээс гадна Жимин хөгжлийн өнөөгийн шатанд байгаа хүний соёл иргэншил нь зарчмын хувьд ийм вирусийг гаргаж ирэх чадваргүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Үүнтэй төстэй үзэл бодлыг Оросын болон гадаадын олон эрдэмтэн судлаач, түүний дотор АНУ-ын судлаачид илэрхийлж байгаа юм. Жишээлбэл, Америкийн харшил болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи “COVID-19”-ийг хиймэл гаралтай гэсэн таамаглалыг няцааж байна. Оросын шинжлэх ухааны академийн вирус судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, ОХУ-ын ШУА-ийн академич Дмитрий Львов шинжлэх ухааны нийгэмлэг нь коронавирусний байгалийн гарал үүслийн талаар эргэлзээгүй байгааг мөн хэлжээ. Тэрбээр лабораторид аливаа нууц төлөвлөгөөг хэрэгжүүлж “COVID-19”-ийг бий болгосон гэх хувилбарыг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн олон судлаач коронавирусийг гар аргаар бүтээсэн гэсэн бодит баримт байхгүй байгааг хэлжээ. Одоо байгаа таамаглалууд нь улстөрчдийн том мэдэгдэл, зарим нууц тайлангууд болон нэргүй эх сурвалжууд аж. “Бид ямар ч тодорхой, найдвартай мэдээлэл олж харахгүй байна. Одоогоор вирусийг зохиомлоор үүсгэсэн гэж буруутгаж байгаа нь бодит баримтаас илүү үзэл суртлын дайн, улс төрийн сөргөлдөөн байна” гэж ОХУ-ын судлаач Дмитрий Львов ярьжээ.
“УРТ ХУГАЦААНЫ СӨРГӨЛДӨӨН”
Коронавирусний зохиомол гарал үүсэл болон Хятад улс халдварын талаарх мэдээллийг нууцалж байсан гэх нотолгоо байхгүй ч АНУ-ын улс төрийн элитүүд БНХАУ-д хариуцлага тооцох хувилбарыг аль хэдийн хэлэлцэж байна. Энэ нь гол төлөв санхүүгийн шийтгэлийн тухай яриа юм. Ийнхүү олон сенатор коронавирусний тархалтад Хятад улс нөхөн төлбөр олгох механизмыг бий болгох тухай хуулийн төслийг Конгресст танилцуулжээ. АНУ-ын Парламентын дээд танхимын хууль, эрх зүйн хорооны дарга Линдси Грэм дэлхийн улс орнуудын коронавирусний халдвараар зовж буй хүмүүс Бээжинд нэхэмжлэл гаргахыг уриалсан байна. АНУ-ын Сенатын зэвсэгт хүчин эрхэлсэн хорооны гишүүн Марша Блэкберн Вашингтон Холбооны засгийн газрын өрийн тодорхой хэсгийг Бээжинд төлөхөөс татгалзахыг шаарджээ.
Зарим шинжээч АНУ-ын эрх баригчид Бээжингийн “гэм бурууг” нотлох, улмаар нөхөн төлбөр авах зорилгоор Гаагийн олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй байгааг үгүйсгэсэнгүй.
Мэргэжилтнүүд Америкийн “байгуулалтын логикийг” “COVID-19”-ийг ялсны дараа Хятадын эдийн засгийн сэргэлтийг хязгаарлах, тус улсын геополитикийн байр суурь бэхжихээс урьдчилан сэргийлэх хүсэлтэй холбон тайлбарлаж байна. Коронавирусний дэгдэлтийг Хятадад хариуцуулах нь урт хугацааны зөрчилдөөнд хүргэж болзошгүй юм. Наад зах нь өнөөдөр, ялангуяа АНУ-ын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед Хятад улс дэлхийн тавцанд гарахаас сэргийлэх нь Вашингтоны сонирхол аж. Чухамдаа эндээс л Уханийн лабораторид халдвар үүсгэсэн гэсэн америкчуудын буруутгал урган гарсан гэж шинжээчид үзжээ. Тэд АНУ, Хятадын цаашдын харилцаа улам дордоно гэж таамаглаж байгаа ч Вашингтоны зүгээс Бээжингийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдэгт эргэлзэж байна. Үүнтэй адил дүгнэлтийг Оросын эрдэмтэн Павел Фельдман хийжээ. Тэрбээр “Америкчууд ямар нэгэн хязгаарлалт тавьж зүрхлэхгүй. Учир нь Бээжингийн эсрэг тавьсан аливаа хориг арга хэмжээ АНУ-ын эдийн засагт шууд цохилт болно. Үүний оронд Вашингтон олон улсын тавцанд Хятадын “дүр төрхийг гутаахыг” хичээх болно. Түүнчлэн америкчууд сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайнд бонус авахын тулд Бээжинд шахалт үзүүлэх гэж оролдох болно” гэв.
Сэтгэгдэл ( 11 )
Vher mongulchuud mini bitgii l haldwar awj vhchese
Ene virus hvn turluhtuni eh delhiiteigee .baigalaa suitgej .bas bie bienee hairlahgui baigaagiin ur dund l bolj baigaa baih.er n ymarch ymand hem hemjee gej baidag.er n hvn turluhtun tengeriin huuliin ulaan shugamiig davsan.vvnd bvh uls hvn bvhen buruutai .udahgvi uhaalag komputer.uhaalag oi sanamjuud n ilvv ayultai vr fagawar daguulj ch magad .ene mini huviin l bodol .
хятад улс хариуцлага хүлээх ёстой!!!!!
Хятад дэлхийн бүх улсад нөхөн төлбөр төлөх ёстой
Amerikchuud uursduu ih tom bsiimaa. Mask ene ter zuuhgui horig tawihgui. Uursdiinh ni l buruushd. Baigaliin shalgaral bolj bhad. Uursduu sain hamgaalsan bol iim ih hohirol amsahguishd\n
USA d 19 ond 70000 hun uusgignii hatgaa tusaj nas barsan onshloogui ali esbel nuusan odoo humuusiig shinjilhed 50%antibody uusen ni gerchilj ba
Zail muu t1 donald trump. Chatsga tsarailsan amerikchuud. Egzur uwgun donald erunxiilugch bolsnoor ene delxiid gai bolj bgaa
Хятад хариуцлага хүлээх ёстой. Хятадын халдвар намжсан нь их сэжиг төрүүлж байна.
Хятадууд хөдөлмөрч бна шүү дээ хөдөлмөрлөх тусам баяжина туршлага ухаан сууна. АНУ бид баян бид ноен гэсээр ялагдах нь тодорхой л доо.
Америкууд корона вирусаас учирсан хохирлоо хятадаар нөхөн төлүүлж чадна! Энэ нь бүрэн боломжтой! Хятад төлөхөөс татгалзвал америк улс Тайвань улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч албан ёсоор дипломат харилцаа тогтоож харилцан элчин сайдын яамдаа байгуулна гэж хятадыг сүрдүүлэх байх! Ийм нөхцөлд хятад улс нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болно! Бас бусад барууны улсууд ч америкыг дагаж энэ аргаар хятадаар нөхөн төлбөрөө төлүүлэх болно! 2021 оноос!
Amerikchuud xyatad ulsig dongoj chadahgvi odoo oroitson