Хятадын нүүрсний зах зээл энэ сард ёроолдоо хүрч, ирэх сард тогтворжих ХҮЛЭЭЛТТЭЙ байна

2020 оны 04 сарын 21

Хятад улс коронавирусний тархалтыг барьж чадсан ч өвчний эрсдэл өндөр байгаа нь түүхий эдийн зах зээлд сүүдрээ тусгасан хэвээр байна. Тус улсын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани “Fenwei Energy Information Services Co.,Ltd”-ээс энэ сарын 15-нд гаргасан тоймд дэлхийн зах зээл болон дотоодын зах зээл дэх нүүрсний үнэ уналттай байгааг мэдээлжээ. Хятадын нүүрсний зах зээл энэ сард ёроолдоо хүрч, ирэх сард тогтворжин, зургаадугаар сар гэхэд идэвхжих хүлээлттэй байгааг онцолжээ.

Хятадын голлох дөрвөн  боомтын нүүрсний нийт нөөц энэ  сарын 15-ны байдлаар 27.2 сая тонн буюу 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Нүүрс ашигладаг цахилгаан станцын тоо өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурчээ.

Үнийн уналтын нөлөөллөөр Австралиас авах коксжих нүүрсний импорт энэ сарын 1-13-ны хооронд 23 хөлөг онгоц болж, өмнөх сараас хоёр дахин нэмэгджээ. Оны хоёрдугаар улиралд дэд бүтцийн төслүүд эхэлснээр гангийн эрэлт нэмэгдэж, Хятадын жилийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд байх хүлээлттэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top