АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавируснээс хамаарсан хөл хориог ирэх сарын 1-нээс өмнө цуцална гэж мэдэгдсэн. Харин тус улсын иргэдийн хувьд хөл хориог хурдан цуцлахыг шаардан жагсаал тэмцэл өрнүүлж байна.
Коронавирусний тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоосны улмаас АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 22 саяд хүрээд буй юм. Ийнхүү сая саяараа орлогоо алдаж, хүндрэлд орж буйтай холбоотойгоор тус улсад хөл хориог эсэргүүцсэн жагсаал цуглаанууд нэмэгдэх хандлагатай байгаа юм. 22 сая ажлын байр гэдэг бол нийт ажиллах хүчний 1/8 юм.
Цаашид тус улсад ажилгүйдлийн түвшин 20 хувь давж болзошгүйг шинжээчид мэдэгдэж байна. АНУ-ын төсвийн алдагдал энэ онд 3.8 их наяд ам.доллар давж, улсын өр Дэлхийн II дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрэхээр байгааг тус улсын төсвийн бодлогын хяналтын хорооноос мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )