ОХУ-д 100 сэтгүүлч коронавирусний халдвар авч, нэг нь нас баржээ

2020 оны 04 сарын 22

ОХУ-д коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдсэн хэвээрээ байна.  

Сүүлийн мэдээллээс үзэхэд халдвар авсан хүний тоо 52 мянга давж, нас баралт 456 болжээ. Тус улсын Харилцаа, холбооны яамны дэд сайд Алексей Волины мэдээлснээр 500 сэтгүүлч тусгаарлалтад байгаа бөгөөд 100 сэтгүүлч коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Москвад халдвар авсан нэг сэтгүүлч нас барсан гэж ТАСС мэдээллээ. 

Алексей Волин хэлэхдээ “Коронавирусний эрсдэл өндөр байгаа энэ үед сэтгүүлчид өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдынхаа аюулгүй байдалд анхааран ажиллаж байна. Үүсээд буй нөхцөл байдал телевиз, радио нэвтрүүлгийн форматад өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Хүмүүс зугаа цэнгэлийн шоу нэвтрүүлгээс илүү мэдээ мэдээллийн нэвтрүүлэг илүү үзэж байна” хэмээн мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top