АНХААР: Коронавирусний шинжилгээ нь СӨРӨГ гарсан бол онгоцонд суулгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020.04.30-нд (Пүрэв гараг) тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас иргэдийг татан авах ажиллагаа хийгдэнэ.

Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу тус ЭСЯ дор дурдсан шалтгаантай иргэдийн хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримт материалыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүргүүлсэн. Улсын Онцгой комиссын Шуурхай штаб иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж бүртгэл хийнэ. Үүнд,

1. Дөрөвдүгээр сарын 8-ны нислэгт утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд

2. Эх орондоо буцах хүсэлт гаргасан дараах хүндэтгэх шалтгаантай иргэд
 

  • Эрүүл мэндийн шалтгаантай буюу хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар эмчилгээнд явсан
  • Жирэмсэн (Амаржих хугацаа тулсан эхчүүдийг тэргүүн ээлжинд хамруулна/
  • Бага насны хүүхэд /0-14 хүртэлх настай/
  • Өндөр настан /60-аас дээш настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах иргэд

Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай.

БНСУ руу тусгай үүргийн нислэгт транзит дамжин өнгөрөх зорчигч авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг холбогдох улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газраар дамжуулан иргэдэд мэдээлнэ. Хэрэв транзит зорчигч авах тохиолдолд БНСУ-аас нислэгт суух иргэдийн тоонд өөрчлөлт орно.

Эх сурвалж: ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 23

Тахал тээгч тээврийн жолоочийн авчирсан ачааг устгалд оруулж машиныг нь ариутгасан юм уу?

0  |  0
Top