Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2784.78 төгрөгтэй тэнцүү байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2020 он гарснаас хойш алгуур суларч, энэ сарын 15-ны өдрийн байдлаар 2781.9 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь оны эхнээс 1.7 суларсан үзүүлэлт юм.
Төгрөгийн ханш ийн сулрахад экспорт энэ оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 42 хувиар буюу 700 сая ам.доллароор татарсан нь нөлөөлж байна. Түүнчлэн урсгал дансны алдагдал эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 63 хувиар буюу 169 сая ам.доллароор тэлж, төлбөрийн тэнцэл 82.8 сая ам.долларын алдагдалтай гарсан, төлбөрийн тэнцлийн эхний улирлын хүлээгдэж буй гүйцэтгэл 360 сая ам.долларын алдагдалтай гарахаар байгаа нь голлон нөлөөлсөн гэж Төв банк үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )