Газрын тос экспортлогч зарим орнуудын валютын ханш СУЛАРЧ байна

2020 оны 04 сарын 22

Коронавирусний тархалттай холбоотойгоор хөгжиж буй орнуудад хөрөнгийн урсгал татрах хандлага бий болсны зэрэгцээ эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүгээ үе шаттай бууруулж буй нь ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлж байгаа аж.

Түүнчлэн дэлхийн зах зээлд газрын тос үнэ огцом буурч байгаа нь газрын тос экспортлогч зарим орнуудын ханшид нэмэлт дарамтыг учруулж байна. Тодруулбал, 2020 оны эхнээс Мексикийн песо 22.4 хувь, Оросын рубль 21 хувь, Казакстаны тэнгэ 11.4 хувиар суларчээ.

 Харин эрдэс бүтээгдэхүүн экспортлогч орнууд болох Өмнөд Африк 33.4 хувь, Бразил 30.1 хувь, Чили 13.4 хувь, Индонезийн ханш оны эхнээс 13.41 хувиар тус тус суларсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top