ХӨСҮТ: Дорноговь аймагт НЭГ СЭЖИГТЭЙ тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх шинэчлэгдсэн мэдээллийг өглөө. 2020.04.25

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын  24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт авто тээврийн 28 жолоочоос шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн" гэсэн мэдээллийг өглөө. 

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Москва хотоос нийт 32 оюутан ирсэн бөгөөд тэдний 20 нь коронавирусний халдвар авсан нь тодорхой боллоо. Сүүлийн хоёр тохиолдлын тухайд эхний шинжилгээгээр халдвар илрээгүй ч хоёр дахь болон гурав дахь шинжилгээгээр халдвартай нь батлагдсан. ОХУ-аас ирсэн оюутнуудыг бүгдийг нь ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилж байна. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний ойрын хавьтал буюу ачаа буулгасан ажилчид, мэргэжлийн хяналтын байцаагч, хяналтын ажилтнууд, машинд засвар хийсэн хүмүүс болох 24 хүнийг Улаанбаатарт, бусад 25 хүнийг Сэлэнгэ аймагт тусгаарлан, шинжилгээ авсан ба эдгээр 49 хүнээс коронавирус илрээгүй. Долоо хоногийн дараа дахин шинжилгээ авах юм байна. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар ийн коронавирусний халдварын 37 тохиолдол бүртгэгдсэний ес нь эдгэж, 28 нь эмчлүүлж байна.

ШУУД ҮЗЭХ
 

Top